​ "Эцэг эхчүүдийн буруу хандлага залуу багш нарын зоригийг мохоодог"


Багшлах эрхийн гэрчилгээ олгох  болон гэрээт багш ажиллуулахтай холбоотой журмыг эцэслэн баталсныг энэ сарын 3-ны өдөр Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулсан. Журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгож, болосролын салбарыг хүний нөөцийн хомдслыг шийдэх боломжтой гэж үзсэн юм.

Тус шийдвэртэй холбоотой олон асуудал хөндөгдөж, иргэд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл тус салбарынхан буюу багш нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Бага ангийн багш: “Академик боловсрол эзэмшсэн бол 45 хоногийн сургалтаар заах арга зүйг судлаад багшлах боломжтой. Мэдлэг хэрэгтэй ч сэтгэлээсээ зааж сургах нь чухал. Сэтгэлээсээ зааж чадахгүй бол энэ их ажлын ачаалал, бичиг цаас, стрессийг давж гарах хэцүү.

Сурлага сайтай сурагч нар багш мэргэжлийн сонгохгүй байна. Тэрэнд нь тохирсон хөшүүрэг хэрэгтэй гэж харж байна. Цалингийн асуудлыг шийдэж чадаагүйгээс үүдэн олон сайн багш нар ажлаа хаяж байна.
Ажлаа хийж байгаа багш нарыг дэмжээд өгөх эцэг эхчүүд оролцоо чухал байдаг. Эцэг эхчүүдийн буруу хандлага харилцаанаас үүдэн олон залуу багш нарын зориг нь мохдог. Тиймээс эцэг эхчүүд маань дэмжээд, ярилцаад ойлголцох шаардлагатай байна.

Манай сургуульд таван багшийн орон тоо дутуу. Хоёр ангид нэг багш давхар заагаад явж байна. Тиймээс ачааллыг бууруулах үүднээс төгсөх ангийн оюутан багшийг туслах багшаар ажиллуулж энэ асуудлаа шийдэж байна.” гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 14 минутын өмнө
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хөрөнгө орлогыг хүргэж байна 25 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 3 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 4 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 6 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 6 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 7 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26