“Багш нар бүгд зэргэлдээ сургуулиудад очиж давхар хичээл зааж байна”


Их дээд сургууль төгссөн 2.7 дээш голчтой бол 45 хоногийн сургалтад хамрагдан багшлах эрхийн гэрчилгээ авах боломжтой болсон тухай боловсролын яамнаас мэдээллэсэн билээ. Тэгвэл багш нарын байр суурийг хүргэж байна.

105-р сургуулийн физикийн багш Ц.Байгалмаа: “Багшийн цалин хөлсийг нэмээгүйгээс болж олон эрдэмтэн багш зах зээлд гарч мэргэжлээ орхиж байна. Багшийн цалинг нэмэгдүүлж байж энэ асуудлыг шийднэ. 45 хоногийн сургалтаар дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс бэлтгэнэ гэж байгаа боловч хүүхдийн сэтгэл зүй, хүнээр хүн хийх зэрэг, хүн төлөвшүүлдэг учир багш мэргэжил арай өвөрмөц онцлогтой юм. Чадварлаг багш ажиллаж байж сургалтын чанар сайжирна. Их сургуульд дөрвөн жил  бэлтгэгдээд  ирсэн хүүхдүүдэд ч гэсэн учир дутагдалтай зүйл олон байдаг. Тэд багш нараа дагаж яваад сурдаг. Тийм болохоор энэ нь тийм зөв шийдэл гэж бодохгүй байна. ТҮК-ийн ажилчид, автобусны жолооч нарын цалинг нэмсэн нь зөв боловч нэг талаараа боловсролыг үнэгүйдүүлж, ер нь боловсрол эзэмших хэрэг байна уу гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж байна.

Манай сургуульд хими, биологи, англи хэл, бага ангийн багш дутагдалтай байна. Багш нар бүгд давхар зэргэлдээ сургуулиудад очиж хичээл зааж байна.

Би 30 гаруй жил ажилсан гэхэд 1.800.000-1.900.000 төгрөгийн цалин авдаг. Үндсэн цалин бол нэг сая гаруй төгрөг” хэмээн ярилаа.



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 15 минутын өмнө
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний хөрөнгө орлогыг хүргэж байна 25 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 3 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 4 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 6 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 6 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 7 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 8 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26