2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ


Манай улсын гадаад харилцаа өнгөрсөн гурван жилд эрс идэвхжихийн хэрээр олон улсын тавцан дахь нэр хүнд, байр суурь ч өссөөр байна.  Энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого явуулдаг гэдгээрээ дэлхий нийтэд хэдийн танил боллоо. Томоохон улс орнуудын төрийн тэргүүн, хааны шил дарсан олон ч айлчлал болж, одоо ч үргэлжилсээр байна. Энэ бол гадаадын улс орнууд биднийг “тоож”, бас үнэлж, хүндэтгэж байгаагийн илрэл. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гадаадын хэд хэдэн оронд төрийн айлчлал хийлээ. 

Сүүлийн 30 гаруй жил жилдээ дунджаар 2-3 томоохон айлчлал хүлээн авдаг байсан нь одоо нэгэнт түүх болон үлдэж.     Өмнө нь гадаадад айлчиллаа гэхэд хэдий хэмжээний зээл, тусламж олж ирэв гэдгээр нь хэмжиж, дүгнэдэг байлаа.

 Одоо бол өөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалыг хоёр талын урсгалтай болгож, зээл, тусламж ярихгүй, харин харилцан ашигтай хамтран ажиллая, Монгол бол итгэж болох түнш гэдгийг тод томруун илэрхийлж байна. 

          Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн болон албан ёсны айлчлал хийсэн гадаадын улс орнуудын тэргүүнүүд:  

 Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда

Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис

 ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр

  Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко

  БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисулит

    Бутаны Хаант Улсын хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук. 

Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд

  Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин

Энэ айлчлалууд манай улс олон тулгуурт, тэнцвэртэй байдлыг эрхэмлэсэн гадаад бодлогодоо тууштай байгаагийн нэг илрэл. Цаашид айлчлалын тоо, давтамж, цар хүрээ улам л нэмэгдэх бололтой.

          Энэ ондоо багтан БНХАУ-ын дэд дарга, Шведийн хаан, Вьетнам, Казахстаны Ерөнхийлөгч манай улсад айлчлах тов гарчээ.

         

         

         

                     


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 3 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 5 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 6 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 7 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 9 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 9 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 10 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26