Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүллээ


ХҮН нам Нийслэлийн сонгуульд Хотын хөгжлийн ЭКСПЕРТҮҮД, АРХИТЕКТОРУУД, ХОТЫН ДИЗАЙН-ТӨЛӨВЛӨЛТийн мэргэжилтнүүдээс бүрдсэн багаа илгээв.

 Энэ удаагийн Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ХҮН нам хүчтэй өрсөлдөөн үзүүлэх нь тодорхой болсон бөгөөд өнөөдөр нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүллээ. ХҮН нам энэ удаагийн сонгуульд Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн мэргэжилтнүүд, архитекторууд, хотын дизайн-төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багаа нэр дэвшүүлж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хурдацтай өсөлт хөгжлийн томоохон сорилт бас боломжуудын нэг болж буйг Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа онцолж байна. Хот бол эдийн засгийн боломжийн асар том нөөц боломж төдийгүй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн хөшүүрэг. Гагцхүү хурдацтай өсөлт, тэлэлтийг чадварлаг баг, мэргэжлийн удирдлагууд оновчтой олж харж цаг алдалгүй удирдаж чадаагүйгээс бидний өдөр тутмын амьдрал байнгын саад бэрхшээлтэй тулсаар байна. Сүүлийн ганцхан жилийн хугацаанд нийслэлийн төсвийн зарцуулалт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн боловч иргэдийн амьдралд бодит эерэг өөрчлөлт гарахгүй, бас өөрчлөгдөх итгэл хүлээлт байхгүй болжээ.

Хот байгуулалтын оновчтой бодлогогүй, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн иргэдийн эдийн засгийн боломж хумигдаж, оршин суугчдын эрүүл мэнд, тав тух алдагдсаар байгааг богино хугацаанд оновчтой стратеги, төлөвлөлтөөр засан залруулах боломжтойг ХҮН нам мөрийн хөтөлбөртөө онцлон тусгажээ.

Энэ удаагийн Нийслэлийн удирдлагын багаа сонгох сонгууль нь Улаанбаатар хотноо амьдардаг хүн бүхэнд нэн чухал ач холбогдолтой бөгөөд ХҮН нам сонгогчдодоо мэргэжлийн, АНХНЫ ЭМЭГТЭЙ ХОТЫН ДАРГАТАЙ болох боломж, сонголтыг бий болгож байна. 

ХҮН намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр танилцуулж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 3 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 5 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 6 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 8 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 9 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 9 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 10 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26