МАН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна


2024 оны 10 сарын 11-ны өдөр Орон нутгийн сонгууль явагдах тов зарлагдаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 2-ний өдөр МАН хуралдаж энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан байна. Энэхүү хурлаар нэр дэвшсэн хүмүүсийн ажлын туршлага, боловсрол зэргийг харгалзан үзээд 3 хүнийг онцолж байна.

Нэгт:

Эдгээр нэр дэвшигчдээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч А.Амартүвшин боловсрол болон ажлын туршлагаараа нилээдгүй анхаарал татлаа. Англи, Орос хэлтэй тэрээр 2004-2007 онд Австралийн Монашын Их Сургуулийг Улс төр, гадаад судлалаар Бакалавр, 2009-2011 онд Австралийн Деакины Их Сургуулийг Гадаад харилцаа, эрхзүйгээр хамгаалсан байна. 

Түүний ажлын туршлага нь:

• 2008 онд УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтэст зохион байгуулагч
• 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
• 2013-2016 онд Монгол Улсаас Болгар Улсад суугаа ЭСЯ-нд дипломат ажилтан
• 2016-2024 онд Хан-Уул дүүргийн ИТХ төлөөлөгч,Засаг даргын орлогчоор ажиллаж байгаагаас харвал төрийн албаар шатлан ажиллаж байгаа аж. 

Тэрбээр мэргэжлийн дипломатч төдийгүй Болгар улсад суух элчин сайдын яаманд ажиллаж байсаны хувьд одоогоор Хан -Уул дүүргийн гадаад харилцааны бүх асуудлыг хариуцдаг байна. УИХ болон Хан-Уул дүүргийн Засаг даргын албанд ажилласанаараа нийт нэр дэвшигчдээс хамгийн туршлагатай нь бөгөөд улс төрийн болон төрийн албанд нэлээдгүй туршлага хуримтлуулсан нь түүнийг энэ удаагийн Нийслэлийн хуралд намаас нь дэвшүүлсэн байна.

 Хоёрт: 

НАМЭХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Үндэсний цэцэглэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан, одоо Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж буй Ү.Оюунзул нь МУИС-ыг Улс төр судлаачаар төгссөн байна. 

• 2009-2010 онд “Улаанбаатар” их сургуульд нийгмийн ухааны багш
• 2010-2015 онд НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга
• 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн
• 2016-2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-т орлогч дарга
• 2018-2019 онд “Стратеги академи”-ийн Улс төрийн боловсролын институтад захирал
• 2019 онд НАМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
• 2020 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгч
• 2021 оноос Үндэсний цэцэрглэгт хүрээлэнгийн дарга

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байх хугацаандаа багагүй хэл аманд өртөөд байсан нь нэлээдгүй хардлага төрүүлдэг хэдий ч энэ удаагийн хуралд нэр дэвшсэн эмэгтэйчүүдтэйгээ харьцуулбал хэн нэгний хүн биш төдийгүй, олонд ил байсан нь анхаарал татдаг. 

 Гуравт: 

Эдийн засагч Б.Дөлгөөн. Тэрээр магистрын зэргээ Харвардын Их Сургуульд Хөгжлийн эдийн засгийн төрийн удирдлагын чиглэлээр хамгаалсан. Эдийн засгийн чиглэлээр ном орчуулж, олон нийтэд нэлээдгүй дуу хоолойгоо хүргэдэг тэрбээр хамгийн сүүлд өгий нуурыг сэлж гатлан олны анхаарал татсан нь сонгуулийн өмнөх шоу байсан гэлтэй. 

Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас дэвшигчдээс гадаад төгссөн цөөхөн залуучуудын нэг гэдгээрээ А.Амартүвшинтэй адил ялгарч байгаа ч түүнд улс төрийн алба, төрийн алба хашсан туршлага дутмаг байгаа нь нууц биш. 

Боловсролын байдал:

 • 2001 онд МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль

• 2003 онд Канад улсын Виктория хотын Персон коллеж
• 2007 онд АНУ-ын Коннектикат коллеж
• 2018 онд АНУ-ын Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

 Ажлын байдал:

 • 2007-2009 онд “Мосдак” ХХК-д менежер

• 2009-2010 онд “Төгс шийдэл” ХХК-ийн зөвлөх судлаач,
• 2010-2011 онд “Ньюком” ХХК-ийн ахлах санхүүч 
• 2012-2014 онд “Тэнгэр капитал” ҮЦК-ийн дэд захирал,
• 2014-2015 онд “Монголын бизнес хөгжлийн холбоо” ТББ-ын ахлах зөвлөх
• 2019 оноос “Би Жи Би Пик” ХХК-ийн захирал
• 2020 оноос Үндэсний хөгжлийн газарт дэд даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай.


 


0
angry
12
care
1
haha
0
liked
5
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 3 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 6 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 7 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 8 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 9 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 9 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 11 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 11 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26