Нэгдүгээр эгнээ зогсоол биш


Замын хөдөлгөөниий дүрэмд зааснаар автобус, троллейбус, тусгай дуут болон гэрлэн дохиотой шуурхай албаны автомашин, нийтийн тээврийн газраас олгосон зөвшөөрөлтэй стандартын суудлын такси, хүүхдийн автобус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдиийн тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд зорчих эрхтэй.

Харамсалтай нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудын нэгдүгээр эгнээ зогсоол болоод удаж байна. Нийслэл хотын төв хэсэгт авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, байгаа нь төлбөртэй гэх шалтгаанаар жолооч нар нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулж хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчил түгээмэл гаргах болсон. Тэр дундаа хичээл сургууль эхлэх үед сургууль, цэцэрлэгийн орчмын замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж хүн буулгаж, суулгадаг тохиолдол хэвийн болж.

Автомашины хоншоор нь л орвол хаана ч хамаагүй машинаа байрлуулчихдаг дүрэмгүй жолоочтой улаанбаатар хотын замын хөдөлгөөн өдрөөс өдөрт ихсэж байгаа. Нарийн замаараа багтаж шингэхгүй ядаж байхад нь нэгдүгээр эгнээг нь хүртэл зогсоол болгож ашиглах боллоо. Арга ядахдаа торгууль, зөрчил ярьж эцэс сүүлдээ автобусаны гадна талд камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд хариуцлага ногдуулахаар анхааруулаад эхэлсэн.

Уг нь дураараа биш дүрмээрээ зорчдог болчихвол нэгдүгээр эгнээний урсгал сайжирч нийтийн тээвриийн хүртээмж ч нэмэгдэх боломжтой. Цаашилбал түргэн, галын машин зэрэг зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл түгжрэлд өртөхгүй нэгдүгээр эгнээгээр зорчиж түргэн хугацаанд тусламж үзүүлж чадна. Би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг хандлагаас болж хамгийн их хохирч байгаа хүмүүс нь бид өөрсдөө. Хэдхэн хором хүлээцтэй хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоод хэвшчихвэл түгжрэл ч буурч бид ч дүрэм зөрчих шаардлаггүй болно. Түгжрэлийг аргацаах бус арилгах боломж бидэнд бий. Түүний тулд хандлагаа өөрчилж, соёлыг түгээе.


1
angry
1
care
0
haha
17
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 4 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 7 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 8 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 9 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 10 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 10 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 12 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 12 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26