Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрээр хувийн компани бизнес хийж байна


Монголын уул уурхайн томоохон компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын уул уурхайн үндэсний ассоциаци 2024 оны эхнээс Minepro нэртэй уул уурхайн үзэсгэлэн зохион байгуулахаар зарлаж эхэлсэн.

Энэ арга хэмжээг олон жил тасралтгүй зохион байгуулж ирсэн уул уурхайн салбарын нэр хүндтэй Mongolia Mining үзэсгэлэнгийн өдрүүдтэй яг давхардуулан зарласан нь уул уурхайн хамтын ажиллагааны гол арга хэмжээг сарниулах зорилготой ч юм шиг.

Гэхдээ хамгийн ноцтой зүйл нь Minepro хэмээх энэ арга хэмжээг Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж байгаа мэтээр сурталчилгаа хийж байгаа боловч үнэн хэрэгтээ орлого нь хувийн компанийн дансанд төвлөрч, энэ арга хэмжээ нь хувийн бизнес болох нь илэрч уул уурхайн компаниудыг эргэлзээтэй байдалд оруулжээ.


Minepro арга хэмжээний төлбөрийг дөнгөж 2023 оны 9 сард байгуулагдсан Лаёон Партнер Аллаёонс ХХК гэх нэртэй хувийн компани руу шилжүүлэн авч байгаа ажээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь дүрэмдээ эрдэс баялгийн салбарт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг гишүүнчлэлээр баталгаажуулсан, гишүүддээ үйлчилдэг, хараат бус үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус ТББ юм гэж заасан байдаг бөгөөд уул уурхайн компаниудын нийтлэг эрх ашиг, салбарын бодлогыг боловсруулахад оролцох, нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл ассоциацийн үйл ажиллагааны чиглэлд хамааралгүй Minepro хэмээх энэхүү үйл ажиллагааг уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагийн хувийн хамааралтай Төмөрбаатарын Билгүүн гэх хүний эзэмшлийн Лаёон Партнер Аллаёонс ХХК хэмээх цоо шинэ компанид цоо шинэ бизнес гаргаж өгөхийн тулд зохион байгуулж байна. Ингэхдээ Монголын уулын уурхайн үндэсний ассоциаци, түүний олон жилийн нэр хүнд, гадаад дотоод харилцаа холбоог бүрэн ашиглаж, ассоциацид гишүүдийн татварын мөнгөөр цалинжин ажиллаж байгаа багийг бүтнээр нь оролцуулан зүтгүүлж байгаа ажээ. Үүнээс өөр Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн нэрээр хувийн компани бизнес хийх үйл ажиллагаа урьд өмнө гарч байгаагүй ажээ.


3
angry
0
care
0
haha
1
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 14 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 18 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 19 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 20 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 20 цагийн өмнө
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо 22 цагийн өмнө
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 22 цагийн өмнө
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ Өчигдөр
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно Өчигдөр
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 2026/09/26
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 2026/09/26
Өнөөдөр автомашингүй өдөр 2026/09/26
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/26