УРИАЛГА


УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.28/ болно.  Энэ жилийн УИХ-ын сонгууль онцлох зүйл олонтой болж байгаа. Тухайлбал УИХ 126 гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн холимог тогтолцоогоор явагдана. 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгох юм.

Нийт 1337 хүн нэр дэвшиж байгаагаас 966 нь тойрогт, 371 нь намын жагсаалтаар дэвшиж байна. Мөн энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь аймаг, дүүргүүдийг бүсчлэн 13 тойрогт хуваасан бөгөөд тойрог тус бүрээс хамгийн их санал авсан мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчид сонгогдоно. Нийт 78 гишүүн тойргоос сонгогдоно гэсэн үг.

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, хяналт тавьж, гадаадын хэвлэл мэдээллийн болон олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцдог. Мөн санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30 мянган ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд камерын дор зохион байгуулагдана.
Үе үеийн УИХ-ын сонгуульд залуусийн ирц хангалтгүй байдаг. Тиймээс залуус сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголт хийх эрхээ эдлэхдээ элдэв үймээн, самуунд автахгүй байхыг сануулж байна. 

Түүнчлэн СЕХ-ноос ДАРААХ уриалгыг гаргажээ.


Үндсэн хуульт Монгол Улсын хүндэт иргэд, сонгогчид оо !!!

          Та бид Чөлөөт, Адчилсан сонгуулийн үр дүнгээр Төрийн эрх барих дээд байгууллагадаа төлөөллөө сонгож Монгол төрөө эмхлэн байгуулах СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР бол 6 дугаар сарын 28-ны өдөр юм. Санал авах ажиллагаа өглөөний 7.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

        Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны нээлттэй ил тод, сонгуульд оролцогч бүх талуудаас хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, сонгогчдын дунд эргэлзээ, буруу ойлголт үүсгэдэг асуудлыг нэг бүрчлэн мухарлаж, эргэлзээг арилгах, сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгөх асуудлаар улс төрийн нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.

        Энэ удаагийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг бүх хэсэгт 100 хувь гар аргаар давхар тоолж шалгах бөгөөд энэ үйл ажиллагаанд нам, эвсэл нэр дэвшигчдийн 30.000 ажиглагчид шууд хяналт тавихаас гадна хяналтын камерын доор зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.

        Монгол Улс анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгож байгаа нь онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч бүх шатны сонгуулийн хороод, түүнд ажиллаж буй 25,700 төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.

        НЭГ СОНГОГЧ, НЭГ СОНГОЛТЫН ҮНЭ ЦЭН бол Үндсэн хуульт ардчиллын баталгаа юм. Иймд иргэд, сонгогчид Та бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдэд, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай цаг ирээд байна.

          Бусдын сонголтод найдаж биш өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг Та бүхэндээ уриалж байна.


0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 1 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 1 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 1 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 2 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 3 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 20 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 21 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 22 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 23 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр