Улаанбаатарт дуу цахилгаантай бороо үргэлжлэн орно


Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

06-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34...+39 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +19...+21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 49 минутын өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 54 минутын өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 1 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 19 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 21 цагийн өмнө
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа 22 цагийн өмнө
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 23 цагийн өмнө
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Өчигдөр
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана Өчигдөр
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2026/09/27
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2026/09/27
Сонгон шалгаруулалтын урилга 2026/09/26