УДШ: Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэнэ


Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны зургадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл болон 41 шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тодруулбал,

  1. Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  2. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  3. Шүүгдэгч Д.Даваасамбуу
  4. Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  5. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
  6. Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
  7. Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
  8. Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
  9. Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
  10. Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
  11. Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
  12. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
  13. Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
  14. Шүүгдэгч Ё.Баатарбилэг
  15. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
  16. Шүүгдэгч Б.Будхүү
  17. Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  18. Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  19. Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  20. Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
  21. Шүүгдэгч Т.Мөнхтулга
  22. Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  23. Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
  24. Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  25. Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
  26. Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
  27. Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
  28. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
  29. Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
  30. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
  31. Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
  32. Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
  33. Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
  34. Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
  35. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  36. Шүүгдэгч О.Баяр
  37. Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
  38. Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  39. Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
  40. Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
  41. Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Санжмятав, М.Цэлмэг, Г.Галсанням, Ц.Содхүү, Н.Батбаяр, О.Хуягцогт, О.Баяр, Б.Цолмон, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Б.Баттөр нарын 48 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч Л.Аззаяа, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баярсайхан, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж, Ц.Баатарбилэг, Х.Баттулга, Н.Сүхболд, Т.Болдмаа, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Г.Батдорж, Я.Батцэцэг, Л.Ням-Очир, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг нарын 32 хүнийг, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК, “Хааны Харгуй” ХХК, “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК-уудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, хахууль өгсөн, хахууль авсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нэр бүхий 48 хүнээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэгвэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, О.Баяр, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу нарын 19 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг дахин шалгуулахаар тусгаарлан прокурорт буцаажээ.

Анхан шатны шүүхээс нэр бүхий 32 хүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснээс шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 9 хүн, шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-уудыг тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын 22 хүн, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг тус тус гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 1 цагийн өмнө
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цагийн өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 3 цагийн өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 3 цагийн өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 4 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 4 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 4 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 5 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 22 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 23 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна Өчигдөр
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр