Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа


Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт  Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  хянан хэлэлцлээ.

          Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлснийг хэлэлцээд магадлал гаргалаа.

          Уг магадлалд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ ... талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэцийн хуралдаанд маргагч талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, мэтгэлцээнийг үгээр сонсох ...”, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлалын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.”, “Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.” гэж тус тус заасны дагуу маргааныг бүрэн гүйцэт, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг үгээр сонсох боломжийг хангах үүднээс маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулахаар заасан байна.

          Энэхүү маргааныг хянан хэлэлцэх хуралдааныг дараа товлон зарлана.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 23 минутын өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 4 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 6 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 6 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/27
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2026/09/27