СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногоос эхлэн бороотой өдрүүд үргэлжилнэ


Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийн, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байгаа гэдгийг энэ үеэр мэдээллээ.
Завхан, Өвөрхангай аймгуудын нутгаар зургаадугаар сарын 12-нд орсон түр зуурын аадар борооны улмаас Завхан аймгийн Улиастай суманд 20 орчим айлын байшин, гэр, хашаа руу үерийн ус орсон, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт айлын 5 ханатай гэр, Богд сумын нутагт 2 айлын гэр үерт өртөж, 500 гаруй бог мал хорогдоод байна. Тиймээс орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангаж, үер усны аюулаас сэрэмжтэй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн, гүйцэтгэлийг хангаж ажиллах шаардлагатайг онцоллоо.

Мөн Улсын онцгой комиссын 2024 оны “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг бүх шатанд хангаж ажиллах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан үерийн эрсдэлтэй цэгүүдэд шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг байршуулах, үерийн эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үерээс хамгаалах далан, суваг, шуудуунд үзлэг шалгалт тогтмол зохион байгуулах, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхийг чиглэл болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.116.130
2024/06/14
0
0
Суваг шуудуу татаж, хашаа гэрээ уснаас хамгаалаач. Сонгууль гэж дэврээд яахав.
Хариулах
Шинэ мэдээ
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 24 минутын өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 4 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 6 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 6 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 7 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/27
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2026/09/27