Архангай аймгийн Булган уул дархан цаазат боллоо


УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы сүүлийн хуралдаанаар өчигдөр /2024.06.05/  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар Архангай аймгийн Булган уулыг дархан цаазат болголоо.

Тусгай хамгаалалттай, түүхийн дурсгалт Булган уулын эко систем нь хүн, малын хөдөлгөөнд талхлагдаж буй. Уулын баруун араас мод огтолж, түлшинд хэрэглэн, хожуул голдуу үлдээсэн нь ч бий.  

Мөн Архангай аймгийн үе үеийн төгсөгчид нэгдэж, улаан номд орсон янгир ямааг Булган ууланд нутагшуулж эхэлснээр тухайн бүс нутгийн эко системийг одоо байгаагаас нь дордуулахгүй хамгаалж авч үлдэх, сэргээхэд орон нутаг болоод засгийн газар, олон улсын байгууллагуудын анхаарлыг авч очих онцгой ач холбогдолтой юм.  
Булган уулын тухай:

-Архангай аймгийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж, Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт–хан Өндрийн нурууны дорнод хэсэгт Булган уул оршдог.

Булган уулын үнэмлэхүй өндөр 1980 метр, харьцангуй өндөр 280 метр юм. Булган уулаас хойш залгаа орших хад, мод бүрхсэн үзэсгэлэнт сайхан хоёр уулыг Дунд Булган, Хойд Булган гэж нэрлэдэг.

Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойд захад 2125 м өндөр Тоомын таг оршино.

Булган уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвөд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг бий.


0
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 2 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 4 цагийн өмнө
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 4 цагийн өмнө
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрнэ 5 цагийн өмнө
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 23 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ Өчигдөр
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Өчигдөр
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ Өчигдөр
"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо Өчигдөр
Мөнгөн завьяагийн нүхэн гарцын ханыг өөрчилөхөөр болжээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 2026/09/27
Содон хороолол чиглэлийн авто замын зүүн урсгалыг түр хааж, засварлана 2026/09/27
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД–2026” өргөтгөсөн худалдаа долоо хоног сунгалаа 2026/09/27
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/27
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2026/09/27
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 2026/09/27