Барилгын хана, фасадаа угаах хаврын их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа


Хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж болон барилгын хана, фасадыг угаах юм. Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.

Хаврын их цэвэрлэгээний хүрээнд

  • Аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, хайс хашлагыг цэвэрлэх, угааж чийгшүүлэх;
  • Автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, сандал, хогийн сав, гадна фасад, хаяг, үүд хэсгийг угааж, өнгө үзэмжийг сэргээх;
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, ногоон байгууламжийн шар өвс, хатсан шарилж ургамлыг цэвэрлэж, тээвэрлэх;
  • Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтийг эрчимжүүлэх;
  • Гудамж талбай дахь үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэх
  • Хайс хашлага, замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн шон, хөшөө баримлыг угаах, засварлах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж, засварлах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэнэ.

Нийслэлийн хэмжээнд 1547 СӨХ үйл ажиллагаа явуулдгаас 970 гаруй нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гишүүнчлэлтэй байдаг бөгөөд гишүүн болон гишүүн бус СӨХ-дыг идэвхжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарласан аж. Иймд иргэд, оршин суугчдын идэвх санаачилгатай оролцож, СӨХ-доо дэмжихийг уриалж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 45 минутын өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 1 цагийн өмнө
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 1 цагийн өмнө
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ 1 цагийн өмнө
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна 2 цагийн өмнө
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна 2 цагийн өмнө
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй 18 цагийн өмнө
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ 19 цагийн өмнө
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа 19 цагийн өмнө
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа 23 цагийн өмнө
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй Өчигдөр
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ Өчигдөр
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрнэ Өчигдөр
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа Өчигдөр
“Талх Чихэр” ХК-ийн “Мишээл” хөх тариан талх “Ард Түмний хүнс”-ээр шалгарлаа Өчигдөр
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ 2026/09/28
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан 2026/09/28
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарьжээ 2026/09/28