Японы алдарт таван хаалгат Сүзүки ЖИМНИ машины албан ёсны нээлт боллоо


100 жилийн туршлагатай Япон улсын Сүзүки Мотор корпорац нь алдарт Жимни автомашины загвараа анх удаа таван хаалгатай болгон шинэчилсэн ба "Бридж Моторс" ХХК нь Монголын зах зээлд худалдаалахаар нэгдүгээр сарын 11-ний өдөр Сүзүки засварын төв дээр албан ёсны нээлтээ хийлээ.

Монголын ууган компаниудын нэг болох Бридж корпораци нь Япон улсын Сүзүки мотор корпорацийн Сүзүки брэндийн автомашины Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр 24 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Сүзүки мотор корпорацын үйлдвэрлэдэг Жимни загвар нь 1970 онд анх зохион бүтээгдсэн, 53 жилийн түүхтэй автомашин билээ. Уг автомашин нь 4 дугуйн хөтлөгчтэй тул цас, шавар, ус, хад чулуу зэрэг бартаат замыг туулах онцгой чадвартай, ашиглалтын зардлын хувьд том оврын, тансаг жийп автомашинаас 3-4 дахин бага, хамгийн авсаархан хийцтэй, бат бөхийн тухайд бол өрсөлдөх чадвар хамгийн өндөр зэрэг онцлог чанаруудаараа дэлхийн зах зээл бусад машинуудаас ялгардаг цорын ганц автомашин юм. 2018 онд 4-р үеийн Жимниг  олон улсын зах зээл дээр танилцуулан худалдаанд гаргаснаар эрэлтийн тэсрэлтийг үүсгэж өнөөгийн байдлаар ч дэлхийн зах зээл өндөр эрэлттэй борлуулагдаж байна. “Бартаат замын баатар, Бодит хэмнэлтийн гайхамшиг” гэгддэг Сүзүки ЖИМНИ автомашин нь “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээ”-г бүрэн хангаж чаддаг давуу талтай тул Монголын худалдан авагчид дунд ч гэсэн өндрөөр үнэлэгдэж байгаа билээ.

Харин энэ удаад дэлхий дахины олон сая хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлэн, Сүзүки Мотор корпораци нь Жимнигийн загвараа анх удаа 5 хаалгатай болгон шинэчилсэн ба 1-р сарын 11-ний өдөр ийнхүү Монгол улсын зах зээлд анхлан танилцуулсан байна. 5 хаалгатай Жимни загвар нь 3 хаалгатай жимнигийн загварын онцлог, давуу талуудыг бүрэн өвлөсөний дээр хэд хэдэн шинэчлэл хийгдсэн байна.

  • 34 см-ээр урт болсоны дээр амортизатор, мөн пүршнүүдийн чанар сайжирч доргилт донсолгоо багасч, явдал нь зөөлөрсөн.
  • Арын суудал сайжирч хол замд явахад ч тухтай болсон.
  • Багаажны зай өмнөх загвараас 2 дахин нэмэгдсэн.
  • Кроп сайжирч илүү хүчтэй болсон.
  •   Олон шинэ тоноглолууд нэмэгдсэн (ухрах камер, том хөгжим, 4 булангийн мэдрэгч, эвхэгддэг толь, их гэрлийн тохиргоо зэрэг)

Дэлхийн аль ч улсад нийт иргэдийнх нь дийлэнх хувийг дундаж орлоготой иргэд бүрдүүлж байвал тус улсыг чинээлэг улс гэдэг. Иймээс улс, орнууд дундаж орлоготой иргэдийг дэмжих бодлогод онцгой анхаардаг. Түүнчлэн Сүзүки корпорац нь дундаж орлоготой иргэд, гэр бүлийг зорилтот зах зээл болгож, тэдний хэрэглээнд илүү нийцүүлэх зорилгоор  5 хаалгатай Жимни-г үйлдвэрлэсэн байна. 5 хаалгатай жимни нь өөрийн ангилал дотроо үнийн хувьд харьцангуй хямд үнэтэй машинд тооцогдож байгаа юм байна.

Алдарт Сүзүки корпорацийн дундаж орлоготой иргэд, гэр бүлд зориулан бүтээсэн энэхүү 5 хаалгатай ЖИМНИ автомашин нь Монголын хэрэглэгчдийн “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээ”-г бүрэн хангаж чадах автомашин болсон хэмээн тэд тайлбарлаж байлаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.175
2024/01/12
1
0
Японы ланд 300 хамгийн их таалагддаг.
Хариулах
Шинэ мэдээ
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 5 цагийн өмнө
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 6 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 8 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан Өчигдөр
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ 2026/08/07
"Супер бэлэгтэй 20 жил" аяны хоёр өрөө байрны эзэн: “Үүнээс илүү сайхан зүйл гэж үгүй байх.” 2026/08/07
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/07
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 2026/08/07
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 2026/08/07
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 2026/08/07
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 2026/08/07
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/08/07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2026/08/07
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 2026/08/07
Өнөөдөр ихэнх нутгаар хална 2026/08/07