​ Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар М.Ибрай сонгогджээ


Сонгуулийн жил эхэлж улстөрийн намууд дор бүрнээ хөдөлгөөнд орж эхлээд байна.

Оны босгон дээр Баян-Өлгий аймгийн Монгол ардын намын 30 дугаар бага хурал хуралдаж, намын удирдлагуудаа сонгох асуудлыг хэлэлцжээ. Хуралд бага хурлын гишүүдийн 60 хувь оролцсон бөгөөд 83 хувийн саналаар өмнө нь Барилгын хөгжлийн төвийн дэд захирлаар ажиллаж байсан М.Ибрайг аймгийн Монгол ардын намын хорооны даргаар сонгосон байна.

Аймгийн намын хорооны даргаар 2022 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байсан аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан намын тамгаа шинэ удирдлагад хүлээлгэж өгсөн аж.

М.Ибрай нь Барилга хот байгуулалтын яам, Монголын Хөрөнгийн бирж, Барилгын хөгжлийн төвийн дэд даргаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд англи улсад боловсрол эзэмшсэн юм байна.

Баян-Өлгий аймгийн МАН-ыг тэргүүлэн шат шатны сонгуульд оролцох итгэл хүлээсэн М.Ибрайд журмын нөхөд нь баяр хүргэж, амжилт хүссэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.249
2024/01/13
0
0
Ибрай байна уу? Зибрай байнауу хэнп хамаатай. Хасагруушаан тонилцгоо
Хариулах
2405:5700:300:14d4:6ca5:91f2:b4ea:fdd9
2024/01/12
0
0
Тэртэй тэргүй нам нь ялагдаж байхад ялагдсан нэр зүүх гэсэн юм байхдаа
Хариулах
Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно 55 минутын өмнө
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 17 цагийн өмнө
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 17 цагийн өмнө
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна Өчигдөр
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй Өчигдөр
ХОМ: Ж.Баярмаа гишүүний орлого нь жилийн 132 сая төгрөг болж огцом өсчээ Өчигдөр
ИРГЭН: Би үхмээргүй байна. 7 настай хүүхэддээ 7 хоног ч болов амьд харагдмаар байна Өчигдөр
Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
Иргэд: Ажил, амьдралаа машинаар залгуулдаг бид шатахууны хэрэглээгээ бууруулах боломжгүй Өчигдөр
Хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарал эмчлэх дэвшилтэт төхөөрөмжийг Монголд анх удаа нэвтрүүллээ Өчигдөр
Хэнтий: Аймгийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа Өчигдөр
ХОМ: Г.Дамдиннямын 1.1 тэрбум төгрөгийн орлого 281 сая болж буурчээ. Тэрээр 1.8 тэрбум төгрөгийн авлагатай, зээлгүй 2026/09/29
ХОМ: М.Нарантуяа-Нара гишүүний орлого гурав дахин буурч 79 сая төгрөг болжээ 2026/09/29
931.7 тэрбум төгрөгийн урамшууллыг 1.6 сая иргэн, аж ахуйн нэгжид олголоо 2026/09/29
Ихэнх нутгаар хүйтэрнэ 2026/09/29
Гачуурт, Хуандайн амны цахилгаан хангамжийг сайжрууллаа 2026/09/28
Онцгой байдлын алба хаагчид иргэдийг нийтийн биеийн тамирт уриаллаа 2026/09/28