Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ойн өдөрлөг эхэллээ


"Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Иргэдэд үйл ажиллагаа, үйлчилгээгээ таниулан мэдээлэл өгөх энэхүү арга хэмжээг СХЗГ-ын дарга Б.Ууганбаяр нээж үг хэллээ.

Тэрбээр, Та бүхэндээ баярын халуун мэндийг хүргэе. Стандарт, хэмжил зүйн салбарын хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, стандартын мэдээлэл, бүтээгдэхүүн, худалдаа, үйлчилгээний болон хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох хүнсний болон ахуйн хийми, хөрс, ус, ургамлын үр зэрэгт сорилт шинжилгээ хийх үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хэрэглэгчдэд хүргэх чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна" хэмээн хэлээд илтгэл тавилаа.

Мөн Шадар сайд С.Амарсайхан орон нутагт ажиллаж байгаа учраас төлөөлж шадар сайдын ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, Энэ түүхт 100 жилийн ой бүтээлцсэн салбарын үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид, бүх үйлчилүүлэгч та бүхэнд түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Илүү ихийг бүтээж, өргөжин тэлж, амжилттай үеийг бүтээнэ гэж итгэж байна" хэмээн хэллээ.

Өдөрлөгт тохирлын гэрчилгээтэй, аюулгүйн тэмдэгтэй төв, 21 аймгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 5 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 22 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 22 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 23 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 23 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/30
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 2026/09/30
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 2026/09/30