Улаанбаатар хот бондоо олон нийтэд танилцуулж байна


Улаанбаатар хот тулгамдсан асуудлуудаа өргөн хүрээнд даацтайгаар шийдэх, нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын анхны орон нутгийн бондыг гаргаж буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль, тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн билээ. 

Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм. 

Улаанбаатар хотын бондыг 2023 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс аравдугаар сарын 4-ний хоорондМонголын хөрөнгийн биржээр нээлттэй худалдаална.

Та Улаанбаатар хотын бондын талаар дэлгэрэнгүймэдээллийг https://ubbond.bdsec.mn/ холбоосоор, мөн тэргүүлэх андеррайтер Би Ди Сек ҮЦК: (976) 7555 1919, дэд андеррайтер Ти Ди Би секьюритис ҮЦК: (976) 7010 0261, (976) 11 311944, дэд андеррайтер ГоломтКапитал ҮЦК: (976) 7012-1530 тус тус холбогдон авахболомжтой. 

Улаанбаатар бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөрсанхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь тогтвортойхөгжлийн зорилт, Монгол Улсын бодлогын баримтбичиг болох "Алсын хараа 2050" болон Нийслэлийн2021-2024 оны бодлого, стратеги төлөвлөгөөнд нийцэжбайгаа бөгөөд  авто замын түгжрэл, агаарын бохирдол, боловсролын хүртээмж зэрэг асуудлыг шийдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 2 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 2 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 5 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 6 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал 22 цагийн өмнө
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна 22 цагийн өмнө
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих 23 цагийн өмнө
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна 23 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ Өчигдөр
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ Өчигдөр
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/30
Шөнийн сурвалжилга: Өдөржин ажлаад орой тараад 5,6 цаг бензинд оочерлоод хэцүү байна 2026/09/30
Сайд нар Японд томилолтоор яваа тул ЗГ өнөөдөр хуралдахгүй 2026/09/30