"Гацуурт" ХХК: "Төрийн 9 тэрбум төгрөгөөр хашаа бариулна" гэдэг нь худал, ташаа мэдээлэл


 “Гацуурт” ХХК дараах мэдэгдлийг гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Сүүлийн үед нэр бүхий сэтгүүлч, сайтууд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, үндэслэлгүй, илтэд худал мэдээлэл тараах болсонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд тариалангийн бүс нутгуудад ажиллаж байх үед яригдсан тариалангийн бүс нутгуудыг хашаажуулах асуудлыг нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтууд “...Гацуурт” ХХК-нд төрийн 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгөх гэж байна” гэж мушгин гуйвуулж, үндэслэлгүй, худал мэдээлэл нийтэлсэн байна.

“Гацуурт” ХХК нь тариалангийн талбайгаа хашаажуулахад төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, цаашид ч авахгүй, төрийн мөнгөөр хашаа бариулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тус компани өөрийн зардлаар, нийт 400 гаруй км, 10 гаруй тэрбум төгрөгөөр тариалангийн талбайгаа хашаалсан байгаа бөгөөд орон нутгийн зарим иргэд, малчид зун, намрын улиралд удаа дараа, санаатайгаар хашаа эвдэж сүйтгэж адуу, үхрээ оруулж маш их хэмжээний хохирол учруулсаар байна. Зөвхөн хашаа сүйтгэсэн хохиролд тус компани жил бүр хашаа сэлгэн засдаг хүмүүсийн цалинд 200 гаруй сая төгрөг, материал, бензин, хоол хүнсэнд 300 гаруй сая төгрөг нийтдээ 500 сая төгрөг зарцуулж байна. Санаатайгаар тариан талбайд адуу, үхрээ оруулж ургац идүүлж, сүйтгүүлсэн хохирол манай компанийн тухайд жил бүр 3-4 тэрбум төгрөг болж, энэ салбарт цаашид үйл ажиллагаа явуулахад улам бүр хүндрэлтэй болж байна. Хэдийгээр жил бүр өөрийн хөрөнгөөр барьсан хашаагаа эвдүүлж, нийт ургацынхаа 20 орчим хувийг сүйтгүүлж байгаа ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн хохирлыг буцаан төлүүлсэн асуудал байхгүй, зөвхөн олон удаа дараа хашаа эвдэж, ургац сүйтгэж, их хэмжээний хохирол учруулсан нэр бүхий 2 малчныг арга буюу шүүхэд өгсөн.

Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Б.О гэх сэтгүүлч нь сүүлийн 1 жилийн хугацаанд тодорхой зорилготойгоор, санхүүжилттэйгээр Сэлэнгэ аймгийн зарим сумдын засаг дарга нар, орлогч, төрийн албан хаагчидтай хамт нутгийн малчдыг ятгаж, тус компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээлэл агуулсан нэвтрүүлэг хийж өөрийн сошиал хаягаар олон нийтэд түгээж, малчдыг компанийн эсрэг турхирч, компани болон малчдыг хооронд нь хутган үймүүлж байгаад харамсаж байна.

Тангараг өргөж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчид, засаг дарга нар сэтгүүлчтэй нийлж орон нутгийн малчдыг ятгаж, нам, улс төрийн явцуу ашиг сонирхлынхоо төлөө хавар, зун, намрын улиралд эх орныхоо стратегийн хүнс болох улаанбуудай болон төмс, хүнсний ногоог бэлтгэдэг, олон мянган хүнийг ажлын байраар хангадаг, олон тэрбум төгрөг татварт төлдөг, маш их хэмжээний эрсдэл хүлээж газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг компанийхаа эсрэг ажилладаг байдал хэрээс хэтэрч байна.

“...Гацуурт” ХХК-нд төрийн 9 тэрбум төгрөгөөр хашаа барьж өгөх гэж байна” гэх мэдээлэл нь үндэслэлгүй, илт худал мэдээлэл бөгөөд “Гацуурт” ХХК нь тариалангийн талбайгаа хашаажуулахад төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, цаашид ч авахгүй, төрийн мөнгөөр хашаа бариулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. 


2
angry
0
care
2
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 12 минутын өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 25 минутын өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 2 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 21 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 22 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна 23 цагийн өмнө
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08
Долдугаар сард 709,503 зөрчил бүртгэгджээ 2026/08/07