Баянгол дүүргийн 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Гурван суурьт хөтөлбөрөө Баянгол дүүргийн төрийн 700 гаруй албан хаагчдад танилцууллаа.


Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн 2021-2023 онд дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудаа тайлагнав. Тодруулбал, 2021, 2022 онд дүүргийн төв болон туслах гудамжинд нийт 29.3 км авто зам, 25,433 ам метр явган хүний зам тавьж, зөвшөөрөлгүй 1585 гарааш, төмөр чингэлэг чөлөөлөн, авто зогсоол, тохижилт, ногоон байгууламж хийжээ. Мөн дулааны шугам сүлжээг өргөтгөн, шинэчилж, хуучин орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дээвэр, фасадыг солин, ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн цахилгаан шатнуудыг шинэчлэв. Түүнчлэн тоглоомын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай зэргийг байгуулсан юм. 2023 онд эдгээр ажлаа илүү өргөжүүлэн, 34 хорооны 83 байршилд авто зам, авто зогсоол, явган хүний зам хийхээр төлөвлөсөн бөгөөд ажил 80 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Дүүргийн 26 хорооны 52 байршилд тоглоомын талбайн тохижилт хийж буй. Мөн хог тээврийн тусгай зориулалтын автомашины парк шинэчлэлд анхаарч, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, гэрэлтүүлэг, камержуулалт зэргийг сайжруулахаар үе шаттай олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгааг дүүргийн удирдлагууд онцолж байв. 

Хотын дарга ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн бодлогын судалгаа, шийдлүүдээ танилцуулсан. Үүнээс онцлон дурдахад, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр цэцэрлэгийн зориулалтаар 148 барилга түрээсэлж, 20 барилга худалдан авчээ. Мөн 27 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, 15 цомцог /гэр/ цэцэрлэг байгуулснаа дурдав. Харин нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр 2021 оноос хойш 415 автобус шинээр оруулж ирсэн. 2023 оны эцсээр нийт 810 шинэ автобус үйлчилгээнд явах бөгөөд 2024 он гэхэд нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийх юм. Мөн хотын хэмжээнд нийтийн тээвэр хүрч үйлчилж чаддаггүй хэсгүүдэд төлөвлөлт гарган, ойролцоогоор 117 км зам шинээр тавьж, 16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэх хэрэгтэйг Хотын дарга онцолж байлаа. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл зургаан хувиар буурч, автомашины дундаж хурд 11.5 км цагт хүрэх боломжтой юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 16 минутын өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 1 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 1 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана 3 цагийн өмнө
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 22 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ Өчигдөр
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын ДЦС анхны галаа асаав 2026/08/09
Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж байна 2026/08/09
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ 2026/08/09
ЦАГ АГААР: Баруун, төвийн ихэнх нутаг болон говийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/09
Сэрэмжлүүлэг: Төв болон баруун аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно 2026/08/08
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа 2026/08/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан 2026/08/08