Энэ намар өвөл бид хэрхэн хувцаслах вэ: Дулаан урлалаар хээнцэр хэв маягийг ГОВЬ санал болгож байна


Дэлхийн загварын ордны бүтээлч дизайнерууд сүүлийн жилүүдэд тав тухыг эрхэмлэн, хэрэггүй зүйлсэд ач холбогдол өгөхөө багасгаж биед эвтэйхэн, олон чимэг зүйлтгүй энгийн загваруудыг шинэ цуглуулгуудаараа дамжуулан онцолсоор байгаа билээ. Үүнийгээ дагаад минимал атлаа чанарыг илэрхийлсэн хэв маяг загварын салбарт хүчтэй байр суурь эзлээд байна. Харин “ГОВЬ” дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлсэн шинэ цуглуулгаа хэрэглэгчдэдээ хүргэлээ. Эрхэмсэг байдлын илэрхийлэл болсон ноолуураар энгийн хэр нь үнэ цэнийг илэрхийлсэн загварууд тус цуглуулгад багтжээ.

Ноолуурын өөрийнх нь өнгө болон үнэт зүйлийг голчилсон ГОВЬ-ийн намар өвлийн “Ванилла–Органик 23-24” цуглуулга нь байгалийн энгийн боловч давташгүй элемент болох далайн давлагаа, гэрэл сүүдэр болон Ванилла цэцгийн гоо үзэмжийг онцлон ноолууран дээр урласан байна. “ГОВЬ”-ийн Намар өвлийн улиралд зориулан гаргасан уг цуглуулга нь дээд зэргийн тав тухтай суулт болон бүх төрлийн биеийн галбирт тохирох силуэтийг эгэл хэр нь шигтгээ болсон деталиар чимэн, сүлжээсний тоглолтыг гоёлын оёдолтой хослуулснаараа онцлогтой. 

Энэ жилийн намар өвлийн трэндийг тодорхойлох “Ванилла – Органик 23-24” цуглуулгын загварууд төдийгүй зураг авалтын өнгө төрх нь ч их шинэлэг болсон нь уншигч танд бэлхнээ харагдана. Тухайлбал мод агаад өндөрлөг газарт орших хад чулууг зураг авалтад ашигласан нь ноолуурын үндсэн шинжтэй байгаль эхийн холбоогоор нэгдэн нийлж буй нь хүн байгалийн зохилдлогыг олон талаас нь мэдэрч болох сэдлийг танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. “ГОВЬ”-ийн загвар болон зураг авалтууд хэрэглэгчдэдээ байгаль эхтэй холбон уядаг бөгөөд энэ удаагийн хувьд байгалийг нүдээр харж урлалаас нь түүнийг мэдэрч болох сэдлийг бий болгосон цогц мэдрэмжийг төрүүлэх цуглуулга болжээ хэмээн онцлохыг хүслээ.

“ГОВЬ”-ийн намар өвлийн “Ванилла – Органик 23-24” цуглуулгын онцлог:

  • Малгайтай болон урт, богино төрөл бүрийн кардиганы сонголтыг хэрэглэгчдэд санал болгосон байна. Ингэснээр та навч шарласан намрын сэрүүнд ч цас хаялах өвлийн улиралд ч загварлаг, дулаан байж болох юм.

  • Мөн гар сүлжээсээр сүлжсэн мэт том сүлжээстэй загварууд, кебель болон аран сүлжээсний тоглолтуудыг цуглуулгад нэмж өгснөөр илүү сонирхолтой илэрхийлэмжийг гаргасан бөгөөд бүсгүй таны хэв маягийг улам илүү чимнэ гэдэгт итгэлтэй байна.

Намар өвлийн “Ванилла – Органик” 23-24 цуглуулгад багтсан бусад загваруудаас:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 1 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна 5 цагийн өмнө
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна 5 цагийн өмнө
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа 8 цагийн өмнө
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан Өчигдөр
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна Өчигдөр
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” Өчигдөр
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно Өчигдөр
Айчи-Нагояа 2026: Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ 2026/09/30
АИ-92 шатахууны чанарт хяналт тавьжээ 2026/09/30
Лондонд англи хэл сурч өвөлжих үү? 2026/09/30
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/30