Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг “Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэнд болно


Үндэсний Их баяр наадмыг угтан Хан-Уул дүүргийн “БАЯЛАГ БҮТЭЭГЧ” аж ахуйн нэгж байгууллагууд хамтран “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нэгдсэн өдөрлөгийг 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Богд хааны ордон”-ы цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

 Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг 60  гаруй  байгууллагууд нэг дор цугларч үндэсний өв уламжлалаа тодотгосон бараа бүтээгдэхүүнээ нийтэд таниулан сурталчлан борлуулахаас гадна урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн, хүүхэд, залуучуудын дунд хөгжөөнт уралдаан, тэмцээн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг өдөрлөгийн үеэр зохион байгуулна.


 Өдөрлөгийн хөтөлбөрт:

-Үндэсний хувцас хэрэгсэлийн өргөтгөсөн худалдаа

-Үндэсний хувцасны загварын шоу,

-Урлагийн тоглолт,

-Хүүхэд, залуучуудад чиглэсэн хөгжөөнт уралдаан, тэмцээн,

-Хоолны үйлчилгээ,

-Задгай талбайн арга хэмжээ зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа бүтэн өдрийн турш зохион байгуулагдахаар хөтөлбөрт багтсан байна.

 Үндэсний их баяр наадмаар гоёж, хэрэглэх чанартай бараа бүтээгдэхүүнээ нэг дороос авах  боломжтой үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирж, амралтын өдрийг гэр бүлээрээ урлаг соёл, спортын хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцохыг урьж байна.

 ХААНА: “Богд хааны ордон” цэцэрлэгт хүрээлэн

ХУГАЦАА: 2023 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10:00-19:00

 


 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 1 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 1 цагийн өмнө
Д.Цогтбаатар: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх бүрэн боломжтой 1 цагийн өмнө
Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 3 цагийн өмнө
“Өсвөр үе – Бидний ирээдүй” нэгдсэн арга хэмжээ боллоо 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Диди багш: Цэцэрлэг сонгоно гэдэг хүүхдээ хэдэн цаг байлгах газраа сонгож байгаа хэрэг биш 22 цагийн өмнө
Г.Дамдинням: Намайг огцруулаад шатахууны асуудал хэвийн болно гэвэл шууд больчихмоор байна Өчигдөр
Б.Дашпүрэв: Шатахууны 11 хоногийн нөөцтэй байна Өчигдөр
64-78 настай ахмад бүжигчид хөдөлгөөнтэй байхыг уриаллаа Өчигдөр
Ш.Оюун: Орон сууцанд удирдлага бариад хэвтэхийг жаргал гэж боддоггүй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
С.Эрдэнэбат: Ахмадуудад тэтгэврийн зээлээс бусад төрлийн зээл олгодоггүй нь Үндсэн хууль зөрчсөн асуудал Өчигдөр
О.Алтангэрэл: Шатахууны асуудалд иргэдийн тэвчээр тасарч, шударга ёс, үнэнийг шаардан жагсаж байна Өчигдөр
ИРГЭД: Төрөөс их зүйл хүсээгүй, ядаж шатахуунаа хэвийн олгочих Өчигдөр
АХМАДУУД: Тэтгэврийн зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна Өчигдөр
Л.Мөнхбаясгалан:Шатахуун нөөцлөх сав бэлтгэх зээлийн хүүгийн татаас гэж 20 тэрбумыг ААН-үүдэд тараасан 2026/10/01
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Говьсүмбэр, Замын-Үүдэд хэрэгжиж байна 2026/10/01
Өнөөдөр “Олон улсын кофе өдөр” 2026/10/01
Шамбарам ба Н.Оргил эмчийн өгөх 8 зөвлөгөө 2026/10/01