ХҮН БАЙЯ


Монголчууд эрт дээр үеэс буддын шашнаа шүтэж лам нарыг багшаа хэмээн хүндэлсээр ирсэн ард түмэн. Он цагийн хэлхээсэнд энэ салбар бизнес, оюуны хулгай зэрэг олон янзын хар сүүл дагуулсаар ч ирсэн. Гэхдээ л олонх нь буддын шашиндаа үнэнч учраас эдгээр зүйлсийг тоолгүй өнөөдрийг хүртэл шүтэн, биширсээр байгаа. Шашны байгууллагад хүчирхийлэл явагдсан ч шашин болон хүчирхийлэл хоёр өөр зүйл учраас шашныг нь үлдээгээд гол зүйл болох хүчирхийллийн асуудлыг нь бичээд явъя. Эмэгтэй хүнд засал хийхдээ бузрыг нь арилгана хэмээн эр эмийн ажил хийхийг санал болгон хүчирхийлдэг, хөх, бөгс зэрэг эмэгтэй хүний эмзэг газар нь дураараа хүрдэг гэхчлэн лам нартай холбоотой жигшүүртэй яриа сонсогдож явсан цаг саяхан. Гэтэл хийдэд шавилан суудаг ламхай нар хүн сонсоход бэрх хэрэг үйлдсэн мэдээлэл нийгмийг царцаагаад байна. 12-хон настай хүүг дээд насны ах нар нь орой болгон оронд нь хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг, ганц энэ хүүгээр ч зогсохгүй хэд хэдэн бага насны хүү хүчирхийллийн золиос болсон. Эдгээр хүүхдүүдийн амьдралд байж болох хамгийн хар өдрүүд нь одоо ЦЕГ-т болсон явдлаа эхнээс нь ярьж байгаагаар үргэлжилж байна. Гэтэл анх энэ хэргийг хохирогч хүүгийн ээж цахим сайтад ярилцлага өгснөөр дэлгэгдэх үед Гандантэгчэнлин хийдийн лам нар нь соёлын өвийн онцгой ариун бүс учраас зүй бусаар бидний нэр хүндэд халдаж байна хэмээн ярьж байв. Зарим нэг хүмүүс Х богдтой холбон урд хөршийн явуулга ч гэж ярьж байв. Энэ мэдээллийг нь үзэхэд хүүхдийн хүчирхийллийг онцгойлж авч үзэхгүйгээр өөрсдийн нэр хүндээ тэргүүнд тавьж байгаа нь харагдсан юм. Үнэхээр л ариун дагшин шашны соёлын өв болсон газар мөн нь мөн. Гэхдээ хүнийг соён гэгээрүүлэх зорилготой энэ байгууллага хүүхдийн эрхээ, хүний эрхээ нэн түрүүнд тавих ёстой газар мөн үү гэвэл гарцаагүй мөн юм. Гэвч тэгсэнгүй. Хэвлэл мэдээллээр ил болоогүй бол нуун дарагдуулж цаашдаа ч ийм байдлыг өөгшүүлэх байсныг үгүйсгэхгүй. Монголд хүний эрх гэдэг зүйлийг ярьдаг ч үнэндээ үгнээс өөрцгүй зүйл болсон гэдгийг уншигч та ч мэдэж байгаа. Хүний эрхийн, хүүхэд, залуучуудын байгууллагууд нь зүгээр л орон тооны байгууллага болон хувирсан. Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар нь ламхай хүүхдүүдтэй хамт нэг байранд насанд хүрсэн хүн байсныг мэдсэн. Улмаар бид нэг сая төгрөгөөр торгосон, Хүний эрхийн комиссын дарга нь ийм хэрэг гарсанд үнэхээр харамсалтай байгаа холбогдох албаныхантай хамт шалгалт явуулна гэж яриад зогсож байдаг. Монголд холбогдох байгууллагууд нь үргэлж аливаа хэргийг болоод өнгөрсөн хойно нь дуугардаг. Бид ингэж ажиллана, тэгж ажиллах байсан юм гэж. Яг үнэндээ идээлсэн хойно нь биш идээлэхээс өмнө цэвэрлэх нь эдгээр байгууллагуудын бас нэг үүрэг. Ламхай нарын хэрэг яаж ч шийдэгдсэн бай нэгэнт сэтгэл зүй, бие махбодиороо хохирчихсон хүүхдүүдийн араас яаж ч ажиллаад эдгээж чадахгүй. Насан туршдаа сэтгэлдээ хар толбоо тээгээд л явах болно. Бид нийгмээ цэвэрлэж чаддаггүй юм аа гэхэд ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ хайрлан, хамгаалж яагаад болдоггүй юм бэ. Бага насны хүүхдүүдийн төлөө ажил хийхдээ ч түүнийгээ мөнгөөр үржүүлж хардаг сэтгэхүйгээс хэзээ салах юм бэ. Ариун газраас үүдэлтэй ламхай нарын хүчирхийллийн хэрэг нийгмийг сэрээж байгаа ч энэ нийтлэлийг бичиж байх зуурт ч гэсэн хаа нэгтээ бяцхан зүрх нар сийчүүлсээр байгаа. Болсон хойно нь биш болохоос нь өмнө цочдог байя хурган дарга нар аа. Иргэн та ч гэсэн хүчирхийллийг зогсоох хүчтэй. Хүчирхийлэл үйлдэгдэхээс сэргийлж түүнийг таслан зогсоодог зүрхэндээ гэрэлтэй зөв хүн байя. Бүх нийтээрээ болохгүй байгаа зүйлийн төлөө зогсож, дуугарч чаддаг хүчтэй байя. Эрүүл нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо хамгийн чухал. Эхлээд хүн байя тэгээд зөв нийгмийг бүтээцгээе.


3
angry
3
care
0
haha
12
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 14 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 24 минутын өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 25 минутын өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 18 цагийн өмнө
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа 18 цагийн өмнө
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна 18 цагийн өмнө
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө 19 цагийн өмнө
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 21 цагийн өмнө
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана 22 цагийн өмнө
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН Өчигдөр
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа Өчигдөр
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна Өчигдөр
СОР17-гийн үеэр зорчигч тээврийн тусгай зохицуулалт хийнэ Өчигдөр
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэллээ 2026/08/10
Өнөөдөр нутгийн өмнөд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/10
Олон улсын хиймэл оюуны гуравдугаар олимпиадаас хос хүрэл медаль авчээ 2026/08/09