ЗГ: Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 52 аж ахуйн нэгжийг АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн

Л.Бямбажав
2022/02/09

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарт арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж,  хуулийн байгууллагуудын удирдлагуудад тодорхой чиглэлүүдийг өгчээ. Энэ үеэр Ерөнхий сайд хуулийн байгууллагыг бүхий л байдлаар дэмжихээ илэрхийлсэн байна. Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан, төрийн зуун хувь өмчит банк. Хөгжлийн банкны онцлог бол хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд зээл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор, 2011 онд тусдаа бие даасан хуультайгаар байгуулагдсан. 2017 онд Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын хуулийг баталснаар тус банкны үйл ажиллагаанд илүү бие даасан байдал бий болгох, цаашдаа засаглалыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт орж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөгжлийн банкны хуулиар Хөглжлийн банк нийт санхүүжүүлэгчдийн дүнгийн дор хаяж 60 хувь нь  Монгол Улсын экспортыг дэмжсэн зээл олгох ёстой. Зориулалт нь хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүллэх зориулалттай байгуулагдсан.

Сүүлийн үед банкны үйл ажиллагаа доголдсон, чанаргүй зээлийн үлдэгдлийн асуудал яригдаж байна. Өнөөдрийн мэдээллээр нийт 3.1 их наядын зээлийн багцнаас  55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлдэгчид хамрагдах эрсдэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгагдаж байна. Тухайлбал, АТГ-д 10, Эрүүгийн цагдаагийн газарт гэх зээлдэгчийг шалгаж байна.

Хөгжлийн банкнаас мэдээлснээр, шүүхийн шатанд мэдэгдэл гаргахад маш их хугацаа алдаж байгаа талаар мэдээлэл өгсөн. Хамгийн ихдээ нийт 69 сар шүүхэд маргаан шийдэгдэж байна. Мөн шүүхээр шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байна.

Нэгдүгээр сарын 24-ны өдрөөс  хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 20 зээл буюу нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан  байна. Эдгээр зээлдэгчийг хуулийн байгууллагуудтай хамтарч шалгуулна. Хуулиар Хөгжлийн банканд Монголбанкнаас жилд хоёр удаа, Засгийн газраас жилд нэг удаа шалгалт хийдэг.  Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын сүүлээр 52 аж ахуйн нэгжийн зээлийг АТГ-д шалгуулахаар шилжүүлсэн.  Эдгээр ААН-ийг шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллаж, чанаргүй зээлүүдийг төлүүлж, ААН-үүдэд хариуцлага тооцно. Цаашдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа улам өргөжиж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлнэ. Эрх мэдэл, давуу байдал ашиглаж зээл авсан зээлдэгч нарыг шалгаж, хариуцлага тооцуулна. Ерөнхий сайд хуулийн байгууллагыг бүхий л байдлаар дэмжихээ илэрхийлсэн" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18