Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн өнгөрсн гуравдугаар сарын 20-ноос өдөр бүр ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж байна.
Давхардсан тоогоор 960 алба хаагч 240 тээврийн хэрэгсэлтэйгээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 79 аж ахуй нэгж байгууллага, 4019 иргэн, 539 тээврийн хэрэгсэлд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна