JCI Эко салбар байгууллагын “Залуу Ой” төсөл 8 дахь жилдээ

Ж.Булганаа
2025/05/06

“JCI Эко” салбар байгууллагын санаачилгаар 2018 оноос хойш Богд хан уулын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, унаган төрхөөр нь ирээдүй хойч үедээ үлдээх зорилго бүхий Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян “Залуу ой” урт хугацааны төслийг санаачилсан. 

Энэхүү төсөл нь Богдхан уулын Их тэнгэрийн зүүн аманд шинэ залуу ойг үүсгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллага, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон JCI  Монгол байгууллагын гишүүд, дэмжигчдийн оролцоотойгоор өнөөдрийг хүртэл тасралтгүй 7 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, 2023 оноос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй хамтарч, нийт  9000  гаруй модыг тарьж ургуулаад байна.

Богдхан уул нь Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уул бөгөөд Богд хан уулын ой нь сэрүүн бүс Сибирийн ой тайгаас Төв Азийн хуурай хээр, говь, цөлийн бүсийн торгон зааг дээр ургадаг өвөрмөц тогтоцтой уул юм.

2025 оны төслийн нээлтээ 2025 оны 5 сарын 03-ны өдөр зохион байгуулж, 1500 ширхэг шинэс мод тарьж, нийт Богдхан уулын Их тэнгэрийн зүүн амны 5,5га газарт 2018 оноос хойш 10,000 модыг тарьж ургуулаад байна.


Төслийн нээлтэд:

Урилгаар: Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, “Тэрбум мод” сан, Дотоод Их сургуулийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн сургууль, “Таван ухаан” шүдний эмнэлгүүдийн холбоо, “RE/MAX City”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401-р анги, Тарвилан хийд, “Gerelt activity studio” зэрэг 10 гаруй байгууллагын 150 гаруй сайн дурын залуучууд дэмжин оролцлоо. 


0
angry
3
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 минутын өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 12 минутын өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24