Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 80 хүн амиа алджээ

Б.Нямсүрэн
2025/05/07

УОК-оос гамшиг осол, хээрийн түймрийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл өглөө. Он гарснаас хойш 2155 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар 80 хүн амиа алдаж, 54 хүн гэмтэж урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ. Аюулт үзэгдэл, гамшгийн хор уршгийг арилгахад онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 17545 аврагч, 3898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 760 гаруй хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 184 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Ослын тохиолдын дийлэнх хувийг гал түймрийн дуудлага эзэлж байна. Нийт 1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой хээрийн түймэр байна.

Газар хөдлөлт 25 удаа бүртгэгдсэн.Одоогоор сургуулийн дээвэр, байшингийн хана, тааз цуурсан гэдгээс өөр бодит хохирол учраагүй. Ус цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан гамшигт үзэгдэл гэвэл зам даваа хаагдаж, цасанд боогдох гэх мэт 38 дуудлага бүртгэгдсэн. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай 220 дуудлага бүртгэгджээ. Мал амьтны гоц халдварт өвчин 13 бүртгэгдсэн байна. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа П.Соронзонболд "Обьектын түймрийн улмаас он гарснаас хойш долоон иргэн амиа алдаж, утаажилтын бүсээс онцгой байдлын алба хаагчид 961 иргэнийг гаргасан. Өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна. Ой хээрийн түймэр сүүлийн таван сарын хугацаанд 12 аймгийн 57 суманд 84 удаа бүртгэгдсэн. Энэ мөн өнгөрсөн оноос 45.7 хувиар өссөн үзүүлэлт юм" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 6 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 6 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 21 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 23 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23