Монголбанк өнгөрсөн сард 1097.1 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнийхээс өссөн дүнгээр 3.3 тонн үнэт металл худалдан аваад байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.1 хувиар багассан үзүүлэлт юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 126.5 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 511.3 кг үнэт металл худалдан авчээ. Алт худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сард 364,736.61 төгрөг байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна