​С.Одонтуяа: Сүүлийн үед ураны асуудал нэлээд яригдаж байна

Б.Нямсүрэн
2025/05/07

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн үед ураны асуудал нэлээд яригдаж байна. Засгийн газрын хуралдаанаар цацраг идэвхт бодисын нөлөөлөл хөрс, ус агаар, орчны бохирдлын нөлөөллийг хэмжих олон улсын стандартыг хангасан лаборатори бүсийн хэмжээнд байгуулах шийдвэр гарсан. Энэ долоо хоногийн нэг чухал ажил бол Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод аян. Бид намар, хавар улсаар мод тарьдаг. энэ жил улсын хэмжээд мод тарина. Хархорин хотод ногоон төгөл байгуулах  нь энэ жилийн улсын хэмжээний томоохон төсөл юм. Улаанбаатар хотод бүх цэцэрлэгт хүрээлэн болон бусад газар мод тарьдаг. Энэ жил айл бүр хашаандаа таван мод тарих төсөл хэрэгжүүлнэ. Өмнө нь ТББ, төрийн байгууллагууд хашаандаа мод тарих ажлыг хийж байсан. Энэ жил бүх дүүргийг хамруулж 108 хороонд 8000 өрхөд хашаандаа айл бүр таван мод тарих төслийг манай яам дэмжинэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид мод тарьдаг иргэдийг дэмжих зорилгоор ажиллана. Учир нь мод тарих төсөлд том аж ахуй нэгж оролцож байна. Мод тарьдаг иргэд, жижиг ТТБ олноороо оролцмоор байна гэсэн санал их ирдэг. Тиймээс жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр  мод тарих аяныг хэрэгжүүлнэ. EMongolia системд мод тарих нэмэлт системийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Айл бүр модоо бүртгүүлэх боломжийг нээж ажиллана. Хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болж байгаатай холбогдуулаад мод тарих аян, хүүхэд бүр байгаль хамгаалагч аяныг хамтарч хэрэгжүүлнэ. Мөн Засгийн газрын шийдвэрээр говийн бүсийн усан хангамжийг шийдвэрлэх асуудал яригдсан. Үүний судалгаа шинжилгээний төслийн нэгжийг байгуулсан. маргааш төсөл хэрэгжиж эхэлнэ гэсэн үг биш. Төслийн нэгж ажиллаж тухайн газар нутгийн иргэдтэй уулзах, эрдэмтэн судлаачдын судалгааг нэгтгэх, ТББ-уудтай уулзаж өргөн хүрээнд хэлэлцүүлэг асуудлыг шийднэ. 14 мега төслийн нэг нь говийн бүсийг усан хангамжаар хангах ажил хурдацтай явж эхэлнэ" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18