Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт

О.Шүрэнцэцэг
2026/09/19

Энержи Ресурс ХХК 2005 онд байгуулагдаж, 2009 оноос Ухаа худаг уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш богино хугацаанд уурхайн үндсэн бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжүүлэн сайжруулсаар ирсэн.

Эдгээр бүтээн байгуулалт нь зөвхөн уурхайн үйл ажиллагааг дэмжих төдийгүй эрчим хүч, ус хангамж, тээвэр ложистик болон орон нутгийн хөгжилд чиглэсэн цогц шийдлүүд болон өргөжсөн юм.

  • Нүүрс баяжуулах үйлдвэр
  • Цахилгаан станц
  • 245 км авто зам
  • Ус хангамжийн систем
  • “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороолол

Тус компани Монголдоо анх удаа нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд жилд 15 сая тонн хүртэлх нүүрсийг баяжуулах хүчин чадалтай байна.  Нүүрс баяжуулснаар экспортын бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, 2014 - 2025 онд ойролцоогоор 1.0 тэрбум ам.долларын нэмэгдэл экспортын орлого, тээврийн зардлын хэмнэлтийг оролцуулан нийт 1.1 тэрбум ам.долларын эдийн засгийн үр ашиг бий болгожээ. 

Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 2011 онд, дан Монгол инженер, техникийн ажилтнууд барьж байгуулсан байдаг. Тус цахилгаан станц нь  10 гаруй жилийн хугацаанд 1.5 тэрбум квт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, импорт болж гарах байсан 118.4 сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо үлдээжээ.

Энержи Ресурс ХХК-ийн 157 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 245 км авто зам нь уурхайн дэд бүтцээс Тавантолгойн нүүрсний экспортын гол коридор болон өргөжиж, 2012–2025 онд 364.5 сая тонн нүүрс, 34 орчим тэрбум ам.долларын экспортын урсгалыг дамжуулжээ.

Ус хангамжийн цогц систем нь уурхайн цогцолборын усны хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэршүүлсэн ундны усаар хангадаг. Системийн бүх бүрэлдэхүүн хэсэг нь усны хэрэглээг хамгийн үр ашигтай байлгаж, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах дэвшилтэт технологийн шийдэлд суурилан ажилладаг. Жишээ нь Ухаа худаг цахилгаан станц өөрөө салхиар хөргөдөг технологитой буюу усаар хөргөдөггүй, усны хэрэглээгүй цахилгаан станц юм. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд усыг ууршуулахгүйгээр хадгалдаг цөөрөмтэй. Тэр цөөрмөөсөө түүхий усаа авч, нүүрсээ баяжуулах технологиор ажилладаг.

Энержи Ресурс ХХК Цогтцэций сумын хүн амын шилжилт хөдөлгөөнийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх, ажилчдын тогтвор суурьшлыг дэмжих зорилгоор  2011-2013 онуудад “Уурхайчин” гэр хороолол болон “Цэций 1” 650 айлын бүрэн тавилгатай орон сууцны хорооллуудыг барьж байгуулсан. 2025 онд шилжин суурьших ажилтнуудын хэрэгцээнд үндэслэн “Цэций хороолол 2А, 2Б” нийт 300 өрхийн орон сууцыг барьж эхний 150 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Өнөөдрийн байдлаар Цэций орон сууцны хороолол болон Уурхайчин гэр хороололд 1200 орчим гэр бүл оршин сууж байна.

 

 

 

 


0
angry
0
care
1
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр