Улаан нуурын экосистемийг сэргээх “Цагаан бургастай-Онги усан цогцолбор” төсөл хөдөлж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2025/05/06

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаан бургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр /2025.05.06/ боллоо.

 Ёслолын ажиллагаанд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн Засаг дарга нар оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

 Экологи, нийгмийн ая холбогдолтой төсөл нь байгаль хамгаалах ажлаас гадна Говь-Хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгон усны нөөцийн менежментийн төлөвлөлтөд үндэслэж байгалийн нөөцийг түшиглэсэн хөгжлийн шинэ загвар гэдгийг Засгийн газрын гишүүд онцоллоо. 

 Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Аливаа том төслүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийн оролцоотой, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар ЭКОЛОГИ, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Энэ нь олон улсын Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаалах түүхэн ач холбогдолтой бидний үүрэг юм. Усаар дамжин хүн амын эрүүл мэнд, бизнес, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана” гэж мэдэгдлээ.

  Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая.м3 эзлэхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт 6 жилээр уртасах боломжтой аж. Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажлын байраар хангагдаж цаашид байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно. 

 Ийнхүү Монгол Улс Цагаан бургастай-Онги болон Улаан нуурыг усыг нэмэгдүүлсэнээр цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттийг даван туулах, бодлогын түвшинд дэмжиж усны мега төслийг хэрэгжүүлж эхэллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18