Хятадад асар том ковидын лагерь барьж байна


Интернэтэд Хятадад байгуулан ковидын үеийн карантины төвүүдийн бичлэг тавигдсан нь ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа тухай RBK суваг мэдээлжээ. Бичлэг дээр хэдэн зуу, хэдэн мянган контейнер харагдаж байна. Ковид туссан гэж сэжиглэгдсэн хүмүүс энэ контейнер дотор хаашаа ч гаралгүй 14 хоног хатуу тусгаарлалтад байх ёстой.

Контейнерийн дотор тусдаа 00 өрөөтэй, модон ортой, дээвэр дээр агааржуулагч байрлуулсан.

Хятадын эрх баригчид ковидын тархалтыг тэг болгох хатуу дэглэм баримталж байгаагаас үүдэн ийм арга хэмжээг авч байгаа аж. Одоогоор гэртээ болон ийм карантины төвүүдэд хатуу хөл хорионд орсон хүний тоо 20 саяыг даваад байгаа аж.

Бээжин хотын баруун хэсэгт нэгэн ажилтнаас нь омикрон илэрсний дараа оффисын барилгыг дотор нь байгаа бүх ажилтнуудын хамт битүүмжилжээ. Оффисын барилга дотор түгжигдсэн хүмүүст хөнжил гудсыг нь дөхүүлж өгсөн байн. Мөн барилгыг тойруулан шинжилгээ авах майхан барьж эхэлжээ. Удахгүй түгжигдсэн хүн бүрийн заавал омикроны шинжилгээнд хамруулах юм байна.


Хятадын хотуудын гудамжинд ковидын шинжилгээ өгөх гэсэн хүмүүси олон км-ийн урттай дугаарлан зогсоцгоож байна.

Мөн Хятадын зарим хотод ковидын эсрэг хөл хорионы дэглэмийг санаатай зөрчсөн хүмүүсийг гудамж талбайгаар жагсаан авч явж, цээрлэл үзүүлжээ

Цар тахал эхэлснээс хойш Хятадад 105 мянга 258 тохиолдолд бүртгэгдсэн байна.

Хятадын төрийн тэргүүн Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд дэлхийн нийтэд хандан ковидын үр дагаврыг хамтдаа давж гарахыг уриалжээ. Мөн Бээжин хотноо Өвлийн олимпын болон Паралимпын тоглолтыг аюулгүй түвшинд явуулна гэж амласан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 50 минутын өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 1 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 15 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон Өчигдөр
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08