​Улс орнууд 600 нүүрсний цахилгаан станц барина


Олон улсын эрчим хүчний агентлагаас 2021 оны эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаарх статистик мэдээг олон нийтэд танилцуулжээ. Ингэхэд өнгөрсөн жил нар, салхи, усаар ажилладаг цахилгаан станцуудыг үйлдвэрлэсэн цахилгааны хэмжээ 6 хувиар өссөн байхад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн цахилгаан 9 хувиар нэмэгджээ. Ингэснээр дэлхийн цаг агаарын өөрчлөлттэй тэмцэхийн тулд жил ирэх бүр нүүрсний хэрэглээг багасгах тухай амлалтаа улс орнууд биелүүлсэнгүй. Улмаар дэлхийн хэмжээнд нүүрсхүчлийн хийн ялгаралт 7 хувиар өссөн байна.

 Энэ байдал цаашид ч өөрчлөгдөхгүй бололтой. Учир нь БНХАУ, Энэтхэг, Индонези, Вьетнам, Япон гэсэн улсууд нүүр ажилладаг цахилгаан станц даруй 600-г шинээр барих төлөвлөгөөтэй байгаа тухай “Naked Science ” бичжээ. Япон гэхэд цөмийн цахилгаан станцуудаа нарны станцуудаар бүрэн орлох боломжгүй учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станц 22-ийг шинээр барьж орлуулах аж. Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсын эдийн засгийн өсөлт үргэлжилсэн хэвээр байгаа тул нүүрсний цахилгаан станц олон арваар барилгүйгээр эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах боломжгүй юм.

 Харин манай улс эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй ч нүүрсээр ажилладаг нэг ч станц барихгүй байгаагаараа дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд Япон, Хятад, Энэтхэг, Вьетнам, Индонезиос илүүтэй хувь нэмэр оруулж байгаа болж таарлаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 1 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 2 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ 16 цагийн өмнө
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье Өчигдөр
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно Өчигдөр
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм Өчигдөр
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08