Өмнөд Солонгост өршөөлийн хуулиар нэг экс Ерөнхийлөгч, нэг экс Ерөнхий сайдыг суллана


БНСУ-ын эрх баригчид авлига, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр 22 жилийн ял эдэлж буй Ерөнхийлөгч асан ПакКын Хе-г хугацаанаас нь өмнө суллахаар болсон тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.

 Тус мэдээнд өгүүлснээр шинэ жил, Зул сарын баярыг тохиолдуулан ял хэлтрүүлж хугацаанаас нь өмнө суллах хоригдлуудын жагсаалтад дөгөө 69 настай Пак Кын Хе-ийн нэр багтсан тул суллагдах нь баталгаатай болсон. Экс Ерөнхийлөгч шоронд байхдаа 2019 онд мөрөндөө хагалгаа хийлгэж, энэ жил шоронд байхдаа мөр ба нуруугаар нь хүчтэй өвдсөн тул гурван ч удаа эмнэлэгт хэвтэж гэх мэтээр эрүүл мэнд нь таагүйтсэн нь хугацаанаас нь өмнө суллах гол үндэслэл болсон юм байна.

 Пак Кын Хе нь Ерөнхийлөгч байхдаа найз Чхве Сун Сильгэгчийн нөлөөнд орж, улс төрийн чухал ач холбогдолтой, нууцын зэрэглэлтэй асуудал дээр шийдвэр гаргах гээд алхах гишгэх бүрдээ найзынхаа үгээр явдаг гэдгийг Өмнөд Солонгосын сонин хэвлэлийнхэн янз бүрийн баримтаар нотолсон байдаг. Ингээд зогсохгүй Чхве Сун Силь нь Ерөнхийлөгчид нөлөөлнө гэсэн болзолтойгоор өөрийн мэдлийн сангуудад олон арван сая долларын хандив өргүүлж байсан нь ил болсон зэрэг нь Пак КынХе-г Ерөнхийлөгчийн суудлаас нь буулгаж, эрх мэдлээ хэтрүүлсэн хэргээр яллах үндэслэл болсон юм.

 Ийнхүү экс Ерөнхийлөгч удахгүй суллагдах нь дараа жилийн гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд багагүй нөлөө үзүүлж магадгүй тухай Өмнөд Солонгосын улс төрийн шинжээчид мэдээлсэн байна. Учир нь, одоо сөрөг хүчин болж байгаа “Иргэний хүч” намын төв болсон Тэгү хот, Кёнсан-Пукто мужид ПакКын Хе нь ихээхэн нэртэй хэвээр байгаа юм байна.

 Мөн энэ оны эцсийн өршөөлөөр экс Ерөнхийлөгчөөс гадна Ерөнхий сайд асан Хан Мён Сук-ийг хугацаанаас нь өмнө суллахаар болсон юм байна. Хан Мён Сук нь Ерөнхийлөгч Но Му Хёны үед 2006-2007 онуудад Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан юм. Түүнийг улс төрийн зорилгоор их хэмжээний мөнгө хууль бусаар авсан хэргээр ялласан. 

 Ийнхүү нэг Ерөнхийлөгч асан, нэг Ерөнхий сайд асан эрх чөлөөтэй болж байгаа ч бас нэг Ерөнхийлөгч асан болох Ли Мён Бак нь өршөөлийн хуульд хамрагдалгүй ял эдэлсэн хэвээр үлджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 10 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 11 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08