“Гоожингийн өндөр”-ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтаах санал гаргав


Нийслэлийн ИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ.

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан. Уг тооллогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 217 дэсийн 479 дурсгалыг бүртгэн Соёлын өвийн мэдээллийн санд оруулжээ. Хуулийн дагуу эдгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалаас дүүргийн хамгаалалтад авах шаардлагатай жагсаалтыг боловсруулсан байна. Жагсаалтад хөшөө дурсгал, эртний булш, цогцолбор, баримал, байшин зэрэг 144 түүх, соёлын үл хөдлөх дурсгал багтжээ.

Энэ талаар өмнө нь Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороогоор хэлэлцсэн бөгөөд тус хорооноос санал дүгнэлт гаргасан байна. Санал, дүгнэлтийг Хүний хөгжлийн хорооны дарга П.Наранбаяр танилцуулав.

Тэрбээр Соёлын өвийн тухай хуулийн дагуу болон манай улсын нэгдэн орсон олон улсын конвенц, баримт бичгийн хүрээнд Монгол Улс соёлын өвд хүндэтгэлтэй хандах үүрэгтэйг тодотголоо. Улмаар дэлхийн улс орнууд түүх, соёлын өвөө хамгаалах, хадгалах, анхны хэлбэрээр нь сэргээн засварлахад ихээхэн анхаарч, үүнд аялал жуулчлалын бодлогоо уялдуулан орлогын бас нэгэн эх үүсвэр болгон ашиглаж буйг онцолсон юм. Тиймээс Соёлын өвийн тухай хуульд заасны дагуу соёлын өвийг хамгаалах тусгайлсан төлөвлөгөө боловсруулж ажиллах, түүхэн ач холбогдолтой буюу иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд байх боломжгүй өвийг бүртгэн авч, баталгаажуулах, нийслэл дүүргийн хамгаалалтад байгаа түүх соёлын өвийг нийслэлийн аялал жуулчлалын бодлоготой уялдуулан ашиглах саналыг тусгасан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Отгонбаатар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд буй “Гоожингийн өндөр”-ийг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад багтаах саналыг гаргав. Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга нийслэлийн хамгаалалтад буй бөгөөд өмчлөгчийн асуудал нь холбогдох газраар хянагдаж байгаа аж.

Улмаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай тогтоолын төслийг Төлөөлөгчид дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 10 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 11 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08