Путин: Бид биш та нар харин манайд баталгаа гаргаж өгөх ёстой, нэн даруй шүү


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлаа хийж 500 гаруй сэтгүүлчийг хүлээн авч дөрвөн цагийн хугацаанд 50 гаруй асуултад хариуллаа. Асуултууд ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас эхлээд Украйн, НАТО гэх мэт олон улсын харилцааны ээдрээ хүртэл маш олон сэдвийг хөндлөө.

АНУ тэргүүтэй Өрнөдийн улсууд, НАТО-ийн санааг хамгийн их зовоож байгаа асуудал бас л бүрхэг хэвээр үлдсэн гэж болно. Их Британийн “Sky” сувгийн сэтгүүлчийн зүгээс Украйн руу дайрахгүй гэсэн ямар ч болзолгүй баталгаа өгөх эсэх асуултад Путин маш хатуу хариу өгсөн. Тэрээр бид пуужингаа АНУ-ын хилийн ойролцоо байгуулаагүй харин АНУ нь пуужингаа манай хилийн хажууд байрлах гэж байна гэсэн. Иймд цаашид НАТО нь Украйн, Гүрж гэх мэт улсуудыг элсүүлж, эдгээр улсуудын нутаг дээр дайрах зэвсэг байрлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Ингээд зогсохгүй өдгөө бүрэлдээд байгаа нөхцөл байдалд ОХУ нь НАТО, АНУ, ЕХ-нд баталгаа гаргаж өгөх бус харин тэд ОХУ-д пуужингаа, зэвсэглэлээ хилийнх нь ойролцоо байрлуулахгүй гэсэн баталгаа өгөх ёстой гэв. Мөн цаашид Украйныг тойрсон ээдрээ яаж шийдэгдэх нь явуулж болзошгүй хэлэлцээрийн үр дүнгээс бус харин хэдийд ямар баталгаа гаргаж өгөхөөс хамаарна гэжээ. Эцэст нь, хэрэв бид пуужингаа АНУ-ын хил дээр Мексикт байрлуулбал ямар байх вэ? яг түүнтэй адил гэсэн тайлбар өгчээ.

Украйныг НАТО-д элсүүлэх талаар ярихдаа энэ улсыг анти-Орос болгон хувиргасны дараа НАТО –д элсүүлбэл Орос улс ирээдүйд алхам тутамдаа тэндээс ямар аюул заналхийлж байна гэж эргэж харж болгоомжилдог болно. Харин бид ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ОХУ-ыг Украйныг цэргийн хүчээр дайран эзлэх гэж байгаа ярианы талаар тайлбар өгөхдөө Украйны эрх баригчид Өрнөдийн хатгаасаар салан тусгаарласан Донбассыг хүчээр эргүүлэх цэргийн ажиллагаа эхлүүлэх гэж байж болох юм. Үүнтэй холбоотойгоор биднийг Донбасс дах оросуудыг аврах, хамгаалах ажиллагаа явуулахаас эмээсэндээ урьдчилаад анхааруулга өгч, Оросыг Украйн руу дайрах гэж байгаа мэт янз бүрийн цуу тарааж байж болох юм гэжээ. Түүнчлэн Украйнд төрийн эргэлт гарч нацист үзэлтнүүд төрийн эрхэнд гарахад ОХУ нь Крымийн хойгт амьдардаг орос иргэдийг аварч хамгаалахын тулд ивээлдээ авсан гэдгийг сануулжээ. Өөрөөр хэлбэл Киев нь Донбассыг цэргийн хүчээр хяналтдаа оруулах гэвэл Москва зүгээр харууд суухгүй гэдгийг ойлгуулжээ.

 

Оросыг сөрөг хүчин, Навальныйн тухай асуултад хариулахдаа түүхэндээ Орос орныг гаднын ямар ч дайсан хэзээ ч ялж байгаагүй, зөвхөн гаднын улс орнуудаас хөрөнгө мөнгө авсан дотоодын улс төрийн урсгалууд л улс орныг сүйрүүлж байсан гэдгийг онцолжээ. Жишээлбэл, дэлхийн нэгдүгээр дайны дараа хувьсгал хийж Оросын эзэнт улсын сүйрүүлсэн, 90-ээд онд дотоодын сөрөг хүчин тэр эргүүлж Зөвлөлт улсыг сүйрүүлсэн гэв. Иймд цаашид гаднаас санхүүждэг улс төрийн хүч Оросыг дотроос нь хагалж бутаргахыг зүгээр хараад суухгүй гэжээ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 10 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 11 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08