Бээжингээс Токиод анхааруулга өгчээ


БНХАУ-аас Японд суугаа Элчин сайд Кун Сюанью нь Токиогийн зүгээс Бээжингийн Өвлийн Олимпод бойкотзарласан тохиолдолд тун таагүй үр дагавар гарч болзошгүй талаар анхааруулсан байна. Тэрээр Японыг болгоомжтой байж, тийм аюултай алхам хийхгүй байхыг уриалжээ.

 Кун Сюанью энэ талаар хийсэн мэдэгдэлдээ “Харамсалтай нь Японд зарим хүмүүс өөрсдийн өрөөсгөл үзэл бодлоос үүдэн Хятадын улс төрийн тогтолцоо руу халдаж, Шинжаан ба Хонконг дах хүний эрхийн талаарх цуурхал, худал мэдээ тарааж, Бээжингийн тоглолтод дипломат бойкот зарлахыг уриалж байна” гэжээ. 

 АНУ нь Бээжингийн олимпын эсрэг дипломат бойкотзарлаж байгаагаа хоёр долоо хоногийн өмнө зарласан. Удалгүй Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеландгэсэн улсууд АНУ-ын даган Бээжингийн тоглолтод дипломат бойкот зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. 

 Японы зүгээс бойкот зарласан тохиолдолд Хятадын тал ямаршуу хариу арга хэмжээ авахыг тааж ядах зүйлгүй. Юуны өмнө Японы хувьд БНХАУ нь хамгийн том худалдааны түнш, бараа бүтээгдэхүүн ба сэлбэг хэрэгслийн хамгийн чухал импортлогч юм. Түүнчлэн БНХАУ нь Япон руу айлчилдаг жуулчдын тоогоор олон жилийн турш тэргүүлж байгаа улс. Ялангуяа авто машины сэлбэг ба электрон эд ангийн арилжаан дээр Японы хамаарал хамгийн их мэдэрдэгддэг. Жишээлбэл, 2019 оны байдлаар Японыг чиглэсэн машины сэлбэгийн импортын 37 хувь нь Хятадаас ирж байсан. Цаашлаад, Хятад нь АНУ ба Японы өөрсдийнх нь дараа дэлхийд гуравдугаарт ордог япон машины худалдан авагч. Үүгээр зогсохгүй Японд үйлдвэрлэсэн электрон эд ангийн экспортын 35 хувь нь Хятадад ногддог.

 Хятад нь улс төрийн дарамт шахалтад орсон тохиолдолд тохиролцохыг хүсэхгүй байгаа улсын эсрэг худалдааны хориг тавих туршлага нэлээд хуримтлуулсан гэж болно. Австрали нь Шинжаан дах хүний эрхийн асуудлаар Хятадыг удаа дараалан шүүмжилж, янз бүрийн хориг арга хэмжээ авсны дараа Австралиас нүүрс, хонины мах, төмрийн хүдэр гэх мэт барааны импортыг бүрэн зогсоосон нь Австралийн эдийн засагт тун таагүй туссан. 

 Японы зүгээс бойкот зарлавал ирэх хамгийн эмзэг хариу арга хэмжээ газрын ховор элементүүдтэй холбоотой юм. Америкийн судлаачдын гаргасан мэдээгээр Хятад нь дэлхийн ховор элементийн нөөцийг 36 хувийг агуулдаг ч олборлолт, боловсруулалт ба нийлүүлэлтийн 97 хувийг дангаар хангадаг. Япон нь электрон ба өндөр технологийн бараа бүтээгдэхүүний дэлхийн томоохон үйлдвэрлэгчийн хувьд газрын ховор элементийн хамгийн том хэрэглэгч. Гэхдээ Японд өөрийн гэсэн газрын ховор элементийн орд газар үгүй учраас шаардлагатай бүгдийг Хятадаас худалдан авдаг. Иймд Бээжингийн олимпод бойкотзарласны хариуг газрын ховор элементийн экспортыг хязгаарлах чиглэлээр авах нь Японд хамгийн хүндээр тусах юм. Тэгээд ч өмнө нь улс төрийн зөрчлийн улмаас Бээжин газрын ховор элементийн экспортоо хязгаарлахад Япон нэлээд хүнд байдалд орж байсан жишээ бий.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 14 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 15 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08