​Бусан хотын эмнэлгүүд иргэдтэй цахимаар холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна


Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай БНСУ-ын Бусан хотын захиргаа, Бусан хотын эдийн засгийг дэмжих агентлагаас тус хотын томоохон эмнэлгүүдийг хамруулсан цахимаар эмчтэй холбогдож зөвлөгөө авах үйл ажиллагааг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

Энэ удаагийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаанд Бусан хотод байрлалтай их сургуулийн нэгдсэн эмнэлэг болон томоохон төрөлжсөн эмнэлгүүд эмнэлгүүд, хавдар судлалын эмнэлэг, дагнасан эмнэлэг гээд нийт долоон эмнэлэг байна. Энэ ажлын хүрээнд хүссэн иргэдэд хоол боловсруулах эрхтэн эмгэг, хавдар, чих хамар хоолой, цээжний хөндийн мэс засал, зүрх судас, нуруу үе мөч, эх барих эмэгтэйчүүд, мэс засал болон урологи гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байгаа юм.


 Бусан хотын захиргаанаас энэхүү томоохон олон улсын үйл ажиллагаанд Бусан их сургуулийн эмнэлэг, Дун А их сургуулийн эмнэлэг, Сам Юг Бүсан эмнэлэг, Зүүн өмнөд бүсийн радиалоги судлалын эмнэлэг, Жу Ын Ган Ан эмнэлэг, Дун Ы эмнэлэг, Пак Вон Үг нуруу, үе мөчний эмнэлэг зэрэг томоохон байгууллагуудыг хамруулж байгаагаа мэдээллээ. Цахимаар солонгосын эмнэлгүүдтэй холбогдож эмчийн зөвлөгөө өгөх ажил энэ долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд хүссэн иргэд өөрийн өвчний түүх, зураг шинжилгээний бичиг баримтуудтайгаа очиж хандан үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой гэж зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгийн их хүлээгдэж буй Тамхины хяналтын тухай хууль юу болов? 16 цагийн өмнө
Улаанбаатарт уулаараа ялимгүй хур тунадас орно 17 цагийн өмнө
Сэтгүүлч Т.Шинэбаярыг “Хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр баривчилжээ Өчигдөр
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэгджээ Өчигдөр
Т.Аубакир: Архи уучихаад настай аав ээжийгээ зодож нүддэг, тэтгэврийн зээл авахуулдаг тохиолдол ч байна Өчигдөр
Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Баавгайд бариулж эрдэнэт хүн амиа алдсанд Засгийн газрын өмнөөс эмгэнэл илэрхийлье 2026/10/09
УИХ-ын гишүүн Ж. Галбадрах 105 жилийн түүхт J.F.Oberlin ИС-ийн Хүндэт доктор болно 2026/10/09
Г. Энхнаран: Дуу дуулна гэдэг сэтгэл зүйн хувьд маш өөр зүйл шаарддаг. Дуу дуулах хэцүү. Дуу дуулна гэдэг өөрөө ухаан юм 2026/10/09
ГССҮТ: Баавгайд дайруулсан эмэгтэйн бие мэс заслын дараа тогтворжсон 2026/10/09
Эрхүү хот дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэл 2026/10/09
Ихэнх нутгаар хур тунадас орохгүй 2026/10/09
ХААН галерейд нээгдсэн “Домогт хатад” үзэсгэлэнд тухлан саатаарай 2026/10/08
Баавгай үзэгдсэн өмнө давтан бүртгэгдсэн бүх аймаг, сумдуудад нэн даруй арга хэмжээ авахыг чиглэл болгов 2026/10/08
​ Жирэмсний массаж, хөх арчилгааны сургалтын эрх бэлэглэнэ 2026/10/08
П.Адарсүрэн агсны гэрэлт хөшөө бослоо 2026/10/08
ГССҮТ: Баавгайд бариулсан өвчтөний биеийн байдал хүнд байна 2026/10/08
Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ 2026/10/08
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох эсхүл цахимаар ажиллуулна 2026/10/08