ӨМӨЗО-д болсон жагсаалын үеэр 23 хүнийг баривчилжээ


БНХАУ-ын ӨМӨЗО-ны цагдаа нар монгол хэл дээрх сурах бичгийг хятадаар солих шинэ бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр багадаа 23 хүнийг саатуулсан талаар “Time” онцолжээ. Өвөр Монголын таван хот, хошуудад монгол угсаатнууд жагсаж, Бээжингийн баримталж буй бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн хүүхдүүдээ хичээлд нь явуулахгүй сургуулиудыг бойкот хийсэн. Мөн орон нутгийн засаг захиргаанаас ч өвөрмонголчуудад шахалт үзүүлж эхлээд байгаа юм.

Эрх баригчид Өвөр Монголыг төлөөлж буй Коммунист намын хоёр гишүүнийг цалингүйтүдгэл зүүлснээ өнгөрсөн бямба гарагт зарласан. Түүнчлэн Чифэн хотын цагдаа нар даваа гарагт Коммунист намын гишүүд, түүний дотор бага сургуулийн хоёр багшийг орон нутгийн намын сахилгын хороонд шалгуулахаар хүлээлгэн өгчээ. Өвөр Монголын нөхцөл байдлын талаарх мэдээллийг олж авахад хэцүү болсон талаар АНУ-д байрладаг Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төв, Монголын эрхийн төлөө тэмцэгч бүлэг онцолжээ. Учир нь, Хятадын Цагдаагийн газраас иргэдийн “Wechat”-д мөрдлөг хийж, нийгмийн сүлжээгээр жагсаал цуглаан зохион байгуулахыг уриалсан 129 хүнийг хайж байгаа аж.

Түүнчлэн 100-аас дээш хүнтэй эсэргүүцлийн жагсаалыг удирдсан хүний талаар баттай мэдээлэл өгсөн хүнд 1000 юань амлаад байна. Хятадын эрх баригч Коммунист нам / ХКН/саяхнаас Өвөр Монголын зарим хотод дунд сургуулиудын хичээлийг монгол хэлээр заадаг байсныг болиулж, зөвхөн хятад хэл дээр хичээлүүдээ үздэг болох шийдвэр гаргасан. Энэхүү алхам нь Хятадын үндэстний цөөнхөд эх хэлээр нь боловсрол олгох үйл явцыг зогсоох томоохон стратегийн нэг хэсэг, монгол соёл уламжлалыг устгахаар аажмаар чимээгүй довтолж буйн нэг хэлбэр гэдгийг судлаачид онцолж байгаа юм.

Шүүмжлэгчдийн үзэж буйгаар, Хятадын Засгийн газар исламын шашинт уйгаруудтай холбоотой асуудлаар олон улсын хүчтэй шүүмжлэлд өртөж буйгаа үл харгалзан үндэстний цөөнхийг уусгах ажиллагаагаа түргэвчилж байгааг энэ явдал харуулжээ. Шинэ бодлогыг олон нийт таагүй хүлээн авч байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ Өвөр Монголын бүс нутгийн засаг захиргаа, үндэстний цөөнхүүд амьдардаг бүс нутагт үндэсний хэлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцолсоор байгаа юм.

https://time.com/5886711/china...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 43 минутын өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 45 минутын өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 1 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 2 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 2 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 4 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 4 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 6 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 7 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 7 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 7 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ 23 цагийн өмнө
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр