Одоогоос нэг жил орчмын өмнө Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн. “Сайн” хэмээн нэрлэсэн энэ түлш үнэхээр хотын утааг мэдэгдэхүйц бууруулсан гавъяатай. Гэвч өнгөрсөн оны 5-р сараас түүхий нүүрс түлэхийг хориглосон манай засгийн газар түүхий нүүрсний оронд түлэх сайжруулсан түлшээ яаж хэрэглэх, хэрхэн аюулгүй байдлаа хангахыг дэндүү оройтож зааварласны уршгаар өнгөрсөн намар цөөнгүй хүн угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон билээ. Анх хүн угаартсан мэдээллийг Зариг гаргаж энэ дагуу онцгой комисс яаралтай хуралдаж шуурхай арга хэмжээ авч байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Харин тухайн үед зарим төрийн түшээдийн зүгээс “аливааг харлуулах гэлээ” “сөрөг мэдээлэл түгээдэг гэх мэтээр загнаж, буруушааж байв. Зөв зүйлийн үр дүн хожим хойно нь заавал гардаг гэгчээр өчигдөр Шадар сайд Я.Содбаатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзах үеэр ЕС-ын зөвлөх А.Үйлстөгөлдөр "Угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлж байсан Заригт баярлалаа" гэж онцлон хэлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна