УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүүхдүүдэд багаас нь гадаад хэл заахыг хориглосон хуулийн заалт оруулах хэрэгтэй. Монгол хүүхэд юм бол монгол хэлээ сур. Дунд ангиас эхлээд гадаад хэлээ сурч болно. Зургаадугаар ангиас эхэлж гадаад хэл үзэж болно. Яахаараа Монгол хэл англи хэлний хажуугаар ордог юм бэ. Монгол хэлийг тээж авч явах нь бидний үүрэг шүү дээ. Бид нарын үр хүүхэд Монгол хэлийг сурахгүй бол яах вэ хэмээсэн юм. Түүний хэлсэн үгс, олон нийтийн дунд нилээдгүй маргаан дэгдээгээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна