Оюутнууд нийтийн тээврээр зорчих карт авах заавар


Аравдугаар сарын 5-наас их, дээд сургуулийн оюутнуудын хичээл эхэлнэ. Тиймээс оюутнуудад нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг шинээр олгох, сунгах ажлыг зохион байгуулж эхэллээ.

2020-2021 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн авах тухай мэдээллийг хүргэж байна.

ОЮУТНУУДАД АВТОБУСНЫ КАРТЫГ ШИНЭЭР ОЛГОХ

Шинэ оюутнуудад нийтийн тээврийн цахим картыг шинээр олгоно. Их, дээд сургуулиуд шинэ картын захиалгыг 2020 оны есдүгээр сарын 1-11-ний хооронд оюутнуудаасаа авч байна. Картны төлбөр 3,600 төгрөгийг УБСК-ын Худалдаа Хөгжлийн банкны 475014869 дансанд тушаана.

Захиалгын дагуу есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд картыг олгож эхэлнэ.

ХУУЧИН КАРТЫГ СУНГАХ

2019-2020 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан оюутнууд сунгуулан ашиглана.

Картаа сунгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Өнгөрсөн хичээлийн жилд авсан цахим төлбөрийн карт /Карт эвдрэлгүй, мөн өөрийн нэр дээр авсан сүүлийн карт байх/

Хэрэв картаа гээсэн, гэмтээсэн тохиолдолд доорх төвүүдэд иргэний үнэмлэх, өөрийн биеэр очиж, картаа сэргээлгэн авч, сэргээлгэсэн шинэ картаа сургуулийн сунгалтын мэдүүлэгт хураалгана.

  • Дүнжингарав нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Драгон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Оргил нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянгол 3,4 хорооллын Имарт нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
  • Баянхошуу дэд төв нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

Картын эрх сунгалтын хураамж 1,000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 475016875 тоот дансанд тушаана. 

Сургуулийн захиргаа картын эрхээ сунгуулах оюутнуудын баримт бичгийг хүлээн авна.

Нэмэлт мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын 70113032 утсанд хандан авах боломжтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 2 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 2 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 4 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 4 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 6 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 6 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 8 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 8 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 8 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 9 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр