Оросын Красноярскийн хязгаар дахь ойн түймрийн талүбай даваа гаригийн өглөөний байдлаар 132,4 мянган га газарт хүрсэн талаар Вести агентлаг мэдээлжээ. Эвенк, Кежемийн аймгууд дахь тайга шатаж байгаа бөгөөд гэхдээ суурин газар руу түймэр орох эрсдэл байхгүй гэж бүс нутгийн ойн түймрийн төвөөс мэдээлжээ. Тус бүс нутагт ойд онцгой байдлын дэглэм тогтоож, хүмүүсийг ойн бүс рүү орохыг хоригложээ. Красноярск хязгаарын Ойн аж ахуйн яамны мэдээлснээр гал түймэр гарч буй газарт ойн тусгайгийн цэргүүдийг онгоцоор хүргэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна