Хятадын нүүрсний импортод ОХУ Монголыг гүйцжээ


Хэдийгээр цар тахалд бүх улс орнууд өртөж байгаа ч Хятад улсын хувьд ковидоос ч сорилт тулгараад байсан гэж шинжээчид бичиж байна. Мэдээж энэ нь АНУ-тай хийж эхэлсэн Худалдааны дайнтай холбоотой. Аль хоёр жилийн өмнөөс үүнд бэлтгэж ажлын байр, санхүү, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зэрэгт анхаарсан бодлого хэрэгжүүлснийхээ ачаар өнгөрсөн онд эдийн засгаа 6.1 хувиар өсгөж цар тахлын үед бусад улсыг бодвол харьцангуй бэлтгэл сайтай байсныг тэд онцолжээ. Гэхдээ ковидын цохилт Хятадыг тойроогүй. Энэ улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн оныхоосоо 6.8 хувиар буурчихаад байгаа. Энэ цаг үед тус улсын явуулж байгаа гол бодлого нь ААН-үүд болон ажлын байрыг хадгалахад чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Худалдааны дайны үеийн хямралын үед авч хэрэгжүүлж байсан бодлогоо сайжруулан үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Энэ бодлогууд нь тус улсын эдийн засгийг энэ оны сүүлээр 2.3 хувиар, ирэх онд 7.1 хувиар өсгөнө гэсэн таамаглалыг зураад байна.

Гэхдээ эрсдэл байсаар байгаа. Хятадын эдийн засаг дахь хамгийн том эрсдлийг цар тахлын дахин дэгдэлт гэж эдийн засагчид үзэж байна. Хэрэв цар тахал энэ улсад дахин дэгдвэл асуудал улам хүндрэх гэнэ. Дээрээс нь АНУ-ын төвөгтэй харилцаа нэрмээс болох нь тодорхой. Байдал хаашаа ч эргэсэн одоо тодорхой байгаа нэг зүйл нь экспортыг сэргээхэд асар хүндрэлтэй байна гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдийнх шиг эдийн засаг сэргэхэд экспорт дагаад шууд өсдөг байдал үгүй болж байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнх шиг өндөр байхгүй гэж Бээжингийн их сургуулийн профессорууд дүгнэсэн байна. Тиймээс дотооддоо эрэлтийг сайтар бий болгох, цаашлаад дижитал эдийн засаг томоохон үүрэг гүйцэтгэх хандлагатай байгааг онцолжээ.

Хятадын эдийн засгаас манай улсын хамгийн их хамааралтай экспорт бол нүүрс. Тэгвэл Хятадын эдийн засгийн өсөлт саарсныг дагаад Хятадын нүүрсний хэрэглээ буурсан. Тодруулбал, Хятадын нүүрсний том компаниуд үйлдвэрлэлээ дөрвөн сая тонноор бууруулсан байна. Бүр тус улсын Нүүрсний нийгэмлэгээс гаргасан судалгаагаар нүүрсний салбарын 2020 оны тайланд нүүрсний эрэлт буурч байна, нийлүүлэлт нь нэмэгдэж байна, нөөцлөлт нэмэгдэж байна, үнэ нь буурч байна, эдийн засгийн үр ашиг нь буурч байна гэсэн таван хандлагыг тодорхойлсон байна.

Хятадын дотоодын нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээ буурч байгаа хэдий ч гадаадаас авах импорт буураагүй аж. 2020 оны эхийн хагас жилд нүүрсний импорт өсөж, 174 сая тонн нүүрс импортлосон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 12.7 хувиар өссөн дүн бөгөөд голлон Индонез, Австратли, ОХУ, Монгол, Филлипин зэрэг улсаас импортлосон байна. Харин өнгөрсөн онтой харьцуулахад импорт хийсэн орнуудын бүтцэд ОХУ Монголыг гүйцэж гуравдугаарт орох болсон өөрчлөлт гарчээ.

Эхний хагас жилийг бодвол энэ оны сүүлийн хагас жилд аж үйлдвэр, эдийн засгийн аажим сэргэх дээрх таамгийн дагуу нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ бага зэрэг өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна Хятадын нүүрсний нийгэмлэг мэдээлжээ. Гэвч эдийн засаг хэвийн өсөлттэй байсан 2019 онд 300 сая тонн нүүрс импортлосон гэдгийг тооцвол энэ жил хэдийнээ 174 сая тонныг импортлочихоод байгаа. Тэгэхээр сүүлийн хагас жилд импортыг 100 гаруй сая тонноос хэтрүүлэхгүй бөгөөд цаашид нүүрсний эрэлтээ дотоодын үйлдвэрлэлээр хангах байх гэсэн таагүй мэдээ байна. Өөрөөр хэлбэл, энэ улс дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, аж ахуй нэгжүүддээ анхаарсан бодлого хэрэгжүүлж байгаагийн нэг тод илрэл нь нүүрсний салбар нь болж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, Б.Төгс

2020.9.1 МЯГМАР № 168 (6393)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 5 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 5 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 6 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 7 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 8 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 9 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 11 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 11 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 11 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр