Өнгөрсөн амралтын өдрүүдэд дөрвөн хүн зам тээврийн ослоор амиа алджээ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 368 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нийслэлд гурав, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6
  • Мөргөлдөх хэлбэрээр -1
  • Онхолдох хэлбэрээр -1 тус тус бүртгэгджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

  • 2020.08.22-ны 16 цаг 30 минутын орчимд СХД-ийн 9-р хороо Баянхошууны замд “Гор газ” ШТС-ын урд замд Daewoo маркийн М жолоочтой автобус явган зорчигч 60 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон 
  • 2020.08.23-ны 10 цаг 20 минутын орчимд СБД-ийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, “Сансар-32” худалдааны төвийн баруун замд T.Prius маркийн Б жолоочтой автомашин нь явган зорчигч 41 настай эмэгтэй, 51 настай эрэгтэй нарыг мөргөж, 51 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон. Жолооч Б согтуу ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. /драгер: 1.37%/
  • 2020.08.23-ны 17 цаг 00 минутын орчимд Төв аймаг Лүн сумын нутаг дэвсгэр асфальтан замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч 63 настай, эрэгтэйн амь нас хохирсон. 
  • 2020.08.23-ны шөнийн 03 цаг 11 минутын орчимд БЗД-ийн 12-р хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, “Тэнгэр” худалдааны төвийн урд замд T.Prius маркийн Г жолоочтой автомашин нь явган зорчигч 44 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй нарыг мөргөж, 45 настай эрэгтэйгийн амь насыг нь хохироосон байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 204 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон тухай ТЦА-наас мэдээллээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд тохируулан хурдаа тохируулан явахыг анхааруулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 7 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 8 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 9 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 9 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 11 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 11 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 13 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 14 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 14 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр