Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аяныг эхлүүллээ


Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн өвөл 979 өрхийн 2568 иргэн угаартсан эрсдэлийн дуудлагыг авч ажиллажээ. Угаарын хийнд хордсон өрхийн дуудлагад дүн шинжилгээ хийхэд энгийн уламжлалт зуухтай айл өрх 72 хувь, үлдсэн 28 хувь нь нам даралтын буюу сайжруулсан зуухтай айл өрх байсан. Энгийн зуухтай айл өрхүүдийн 50 орчим хувь нь яндангаа хөөлөөгүй, засвар үйлчилгээгээ хийгээгүй, яндангийн залгаастай байсан зэргээс болж угаартах эрсдэл үүссэнийг албаныхан мэдээллээ. Иймд иргэд өвөлжилтийн бэлтгэх хангах сарын аяны хүрээнд ханан пийшин, зуухаа засварлаж, стандартын шаардлага хангасан зуух ашиглах хэрэгтэй байна гэдгийг анхаарууллаа.

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийг түшиглээд хэрэглэгчдэд үйлчлэх албыг байгуулжээ. Иргэдийг аюулгүй, эрсдэлгүй байхад анхаарч, заавар, зөвлөмж өгч ажиллах хэрэглэгчдэд үйлчлэх албаны 1500 ажилтан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 4500 ажилтан ажиллана. 200 өрх тутамд нэг ажилтан угаарын хийгээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч ажиллахаар болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: 16-19-нд нутгийн зарим газраар аадар бороо орно 3 цагийн өмнө
Улсын төсвийн орлого, тусламжийн хэмжээ 3.3 их наяд төгрөгөөр нэмэгджээ 4 цагийн өмнө
Өнөөдөр сондгой дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно 4 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 18 цагийн өмнө
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цагийн өмнө
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ Өчигдөр
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна Өчигдөр
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ Өчигдөр
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо Өчигдөр
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ 2026/08/13
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/13
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12