Татварын ерөнхий газар өнөөдөр мэдээлэл хийж НӨАТ-ын баримт олгох технологийн шийдлийг танилцууллаа. Зарим бичил бизнес эрхлэгчид төлбөрийн баримт олгох зардал хүндрэлтэй гэх шалтгаанаар баримт олгодоггүй. Иймд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор цахим төлбөрийн QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэхүү баримтыг пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгох юм байна. Тодруулбал өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг олон шалтгаанаар иргэдэд и-баримт өгч чадахгүй татвар төлөгчид ашиглах боломжтой юм. Мал бүхий иргэн ч малаа зарсан тохиолдолд малынхаа бэлчээр дээр үүнийг ашиглан и-баримт олгох боломжтойг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна