Увс аймгийн Давст сумын Хандгайт 2-р багийн нутаг дэвсгэр “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд 2020.08.16-ны 00.30 цагийн орчимд Тоёота приус маркийн автомашин онхолджээ.
Ослын улмаас жолооч 31 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирсон байна. Иймд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна