БЗД-ийн Засаг дарга Т.Баясах 147 дугаар цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцлаа


Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, 18 дугаар хорооны Засаг дарга Д.Намнангарав нар тус хорооны 147 дугаар цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажлын явцтай танилцлаа. Тус цэцэрлэгийн гадна фасад болон дээврийн засварын ажил нь энэ оны 06 дугаар сараас эхэлсэн бөгөөд ажлыг гүйцэтгэл 75 хувьтай байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2017 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны гэрээ байгуулж тус гэрээний хүрээнд цэцэрлэг шинээр байгуулах мөн сургууль цэцэрлэгийн дээвэр, гадна фасадны засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 147 дугаар цэцэрлэгт хамран сургах тойргоороо 18 болон 26 дугаар хорооны 800 орчим хүүхэд хүмүүждэг. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төдийгүй нийслэлийн томоохон цэцэрлэгийг сонгож Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэхүү ажлыг амжилттай хийж, гүйцэтгэж байна.

Дашрамд, тус цэцэрлэгийн гадна фасадны ажлыг ‘’Эл Эс Би’’ ХХК, дээврийн засварын ажлыг ‘’Эм Би Си’’ ХХК тус тус хийж гүйцэтгэж байгаа бөгөөд 09 дүгээр сарын нэгний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авахаар төлөвлөн ажлаа эрчимжүүлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 8 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 8 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 9 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 10 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 11 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 11 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 14 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 14 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 14 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр