Kобайши Хироюки: Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо.

Элчин сайд Кобайши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэндээ баяртай байдаг. Монгол улсын хувьд аялал жуулчлалын салбар хөгжих асар их боломжтой орны нэг гэж би боддог. Тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл танай оронд их бий гэж харж байна. Байгалийн эрс тэс уур амьсгал, монгол ахуй, зан заншил гээд жуулчдын сэтгэлийг татах олон сайхан зүйлтэй орон. Бидний хувьд энэ чиглэлд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхдээ үргэлж таатай байх болно.” гэлээ.

Д.Сарангэрэл сайд: “Япон Улсаас манай улсад үзүүлсэн тусламж дэмжлэг, байгаль орчны салбарт  оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэгээ хэлмээр байна. Монгол улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Япон улсын хувьд аялал жуулчлалын салбарт туршлагажсан, жуулчлагчдын хамгийн их аялахыг хүсдэг орны нэг. Тиймээс бид танай орны аялал жуулчлалын салбараас туршлага судлах, сурч мэдэх хүсэлтэй. Тухайлбал, аялал жуулчлалын чанар, аюулгүй байдал, үйлчилгээ, хөтөч, аялал жуулчлалын бүтээгдэхүүн гээд олон чиглэлд та бүхнээс суралцаж, чадваржихыг эрмэлзэж байгаа. Мөн бидний зүгээс хоёр орны хамтын ажиллагаанд салбарын аль ч түвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлье.” гэсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 9 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 10 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 11 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална 11 цагийн өмнө
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ 13 цагийн өмнө
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ 13 цагийн өмнө
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа 15 цагийн өмнө
Архангайд нуурын мөс цөмөрч, “Приус-30” машинтай явсан хоёр иргэн усанд унажээ 16 цагийн өмнө
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ 16 цагийн өмнө
Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увсын зарим сумдаар цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
"Дулааны цахилгаан станц-3"-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ Өчигдөр
Хэргийн мөрөөр: Хоёр сурагчийн хамт явсан гэх газарзүйн багш Л нь өмнө нь хүчингийн хэрэгт шалгагдаж байжээ Өчигдөр
Гадаадад аялахад кредит карт яагаад хэрэгтэй вэ? Өчигдөр
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарлаа Өчигдөр
Түгжрэлийг бууруулах зорилгоор ШТС-уудыг 24 цагаар шатахуунаар хангана Өчигдөр
Монгол, Индонез эм, вакцин, цахим эрүүл мэндийн чиглэлээр хамтарна Өчигдөр